Цаад Украйн хүүхэн чинь Куба явсан чинь байхгүй тэнд гацсан.
Канадын ихэнх нутгаар зуд болоод нисдэг онгоц гэж ч байдаггүй, явдаг автобус байхгүй, төмөр зам нь алдаг оног ажиллаж байна.
Зам бол мөсөн коток. Монриал бол битүү мөсөн коток. Цасыг хусахсан. Мөсийг одоо яадгийг бүү мэд.
Энэ Торонтогийнхон цасаа цэвэрлэж мэдэхгүй ээ. Арга ч үгүй байгаа даа. Цас ордоггүй газар ш дээ уул шугамандаа.
Шинэ жилийн үеэр цасан шуурга тавиад цас ороод, маргааш нь бороо ороод бүх юм будаа. Зарим дүүргүүд тоггүй 3 хоноод, хоол унд байхгүй, ажилладаг дэлгүүр байхгүй.
Нийгмийн халамжын төв дээр очиж хоол авч идэж энэ тэр. Манай энд аз болоход ганц хоног.
Манай айлынхан яахав дээ, Ах дүүс олонтой болохоор нааш цаашаа яваад болгочих юмаа.
Цаад Украйн хүүхэн чинь гэр бүлээрээ Куба явсан чинь буцаад онгоц нь Торонто уруу нисдэггүй ээ. Буух зам нь хэдэн мм зузаан мөс.
Бүр ганц хоногоор биш 5-7 хоногоор онгоцууд нь хойшилж байгаа гэнэ.
Өнөөдөр Орос, Украйн бид 3 бүжгэнд явах санаатай байсан будаа.
Өчигдөр энд -24, автобуснууд нь явж чадахгүй. Зам нь битүү цас. Сургууль, цэцэрлэг ажиллаагүй.
Хэдэн мал минь гэхгүй газар юм даа.
Ядаж байхад нөгөө H1N1 вирус нь Эдмонтон гэдэг хотод гараад 10-аад хүн өнгөрчээ зайлуул. Эх сурвалж нь Хятад гэж байна шүү.
Гэр бүлийн хүмүүс Хятад уруу амралтаар яваад ирэхдээ вирус тээж ирсэн гэнээ.
За тэгээд одоо цас бага ороосой. Явган хүний замаа ч цэвэрлэж чадахгүй. Цасны гутал хүрз л болж байна даа.
No comments:
Post a Comment