Monday, 6 January 2014

Тогтохоо болилоо л гэнэ шүү.

Бага байхад энэ дууг томчуудын дэргэд аялж болдоггүй байж билээ. Томчууд ч гэж дээ ер нь дуулж болохгүй дуу байсан юм.




Дуулж болохгүй дууны үгийг хүртэл сурчихсан гүйж явдаг байсан сайхан хүүхэд нас минь. Хоньныхоо бэлчээр дээр урлагийн үзлэгт дуулж байна гээл шилбүүрээ чанга дуугарагч гэж төсөөлөд аймаар дуулдаг байж билээ.



Энэ дууг дахин сэргээгээд дуулжээ. Тэр СТА Б.Батболд гэдэг дуучин нь бүр нүдэнд харагдтал сайхан дуулхымаа.

Тарган сайхан цайвар хээрээрээ
Танай гадуур галгиулж явлаа би…гэнэ шүү

Нээрэнгээсээ манай гадуур галгиулж явсан юм шиг бүр эргэж хармаар энэ тэр боллоо ш дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Хоёр дахь удаагаа энэ дууг сонссон чинь шууд шогшоо бүжиглэмээр болж байна ш дээ. Төрсөн өдрөөрөө нэг бүжгэнд явчих юмсан. Нийтийн бүжиг.

Дараа нь энэ Уургач хүлэг гээд их гоё дуу. Бас л дуулдаг байлаа шүү дээ. Хөдөөний бид чинь Гүүний үрс гаргах, Шинэ гэрийн найран дээр л урлаг, соёлын довтолгоо хийдэг байлаа шүү дээ.



Хэн шинэ дуу дуулах нь вэ гээд? Ах, дүү бид 3 аль болох шинэ дуу сурч очих гээж үзэж тарна.

Нэг айлын найранд очсоноо зунжингаа ярьна. Хүүеээ тэдний 3 хүүхэд тийм шинэ дуу дуулаад гээд л…

Энэ бас гоё дуу. Энэ залуу нь бүр ч гоё дуулхымаа. Хоолой энэ тэр гэж бүдүүн, баргил.


Гэхдээ одоо ийм л орчинд өссөн хүн чинь энэ хэдийгээ сонсож л эрч, хүч авах юм даа. Бусдаар тэр хаа хамаагүй рок, поп, хип хоп гэж гүйхэд нэг л эвлэрдэггүй юм.

4 comments:

  1. bugdiig ni ankh udaa sonsloo, saihan duunuud bn oo kkkk

    ReplyDelete
    Replies
    1. Анх удаа? Тийм үү?

      Гоёоо гоё ккккккк.

      Delete
  2. Сайхан дуунууд байна. Тогтохоо болилоо бол бүр тасарчжээ. :-))

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Батболд нь ганцаараа дуулсан бол гэж бас бодоол ...

      Delete