Friday, 10 January 2014

Амралт дууслаа

Юун хурдан амралт дуусчихаваа та минь ээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Энэ техник технологи хөгжсөнөөр юу болов? Тэнд багш хичээл ч эхлээгүй байхад түрүү 7 хоногт даалгавар өгөөд зүрх амаар гаргах дөхлөө ш дээ.

Та нар одоо бага сургуулийн хүүхдүүд шиг заавал сургууль дээр ирж хичээл хийнэ гэсэн юм байхгүй. Эхний өдрийн хичээлд ирэхдээ үүнийг хийж ирнэ шүү гэж мэгээд.

1,2,3,4 сар гээд гүрийчихэд зун 4 сар амарлаа ш дээ гоё уу тээн. Эндхийн нэг сайхан юм нь семестэр нь их богино, аштайхан юмаа. 12 ширхэг 7 хоног хичээллээл болоо. Дараа нь 14 хоног шалгалт өгнө.

Тэгэхэд Азид семестэр дуусаагүй л байна ш дээ. Цагаан сарын өмнө л амардаг тээн.

Манай сургууль одоо яагаад байгаан. Өнөөдөр семестэр эхэлсий ш дээ. Баасан гарагт эхлэхээр яг яадгын бүү мэд.

За амралтаараа гээд тайлан тавих гэсэн чинь ёстой байдаггүй ээ. Ууж, идэж, үзэж, харж, уншиж л өнгөрөөлөө дөө.

Хэдэн ном Киндлэдээ авч уншсан. Болох болохгүй баахан хану үзэв. Хамгийн гоё нь Зэрлэг цэцэгсийн хүлэмж.

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгийн нэлээд дугаарыг үзсэн. Тэр С.Сигал энэ тэр орхоороо ч яадын. Хэн мэдэх вэ?

Сансрын нисэгч ахын дугаар бол үнэхээр гоё. Манлай уяач Даваахүү гуайн орсон дугаар бас гоё байсан. Бусад нь ч гоё байсан. Одоо нэг жинхэнэ гүндүүгүй сайн малчин, азай буурал оруулаасай гэж бодох юм.

Тэгж байж тэр тэнгэр, газар, хүн гуравыг чинь жинхэнэ утгаар нь холбох гээд байх шиг байна. Бөөгийн нэвтрүүлэг нь юм хэлээд өгчихлөө. Одоо түүнийгээ батлах хэрэгтэй байна. Бүр бодит байдлаар. Малчин хүн л энд таарах байх.

Та нар юу гэж бодож байна?

100 эрхэм хүнээ урьдаас алдаа бадаггүй сонгож байгаад нэлээд дэс дараалалтай хийх байж уу ч гэж бодох шиг. Сансараас эхлээд газар уруу буудаг ч юм уу? За за тэр шүүмж яахав. Би өөрөө юу ч хийгээгүй хүн.

За одоо зав гарвал хичээлээ хийгээд завсар хооронд нь блогоо бичээд 4 сар үзэж тарж, үсэрч наалданаа.

Оюутнуудаа амжилт, эрдэм ном ихийг сураарай.

No comments:

Post a Comment