Юмны учир начир тайлах дуртай хүмүүс нь наашаа суугаарай. Их л сонин юм болов.
Би бүр шөнөжин бодоод учирыг олсонгүй ээ. Уг нь зүүд нэг учир тайлж өгсөн. Даанч тэр хариу биш байлаа.
Өчигдөр одоо 2 хүүхэнтэй ам муруйснаас өөр юм болсонгүй. Айлын хүмүүс хүнсний дэлгүүр орохоор нь цуг явж хүнсээ авав.
Өдөржин цас орж, цасан шуурга тавив. Будаатай цай чанаж уув. Тэгээл бусад үед нь хичээлээ хийлээ.
Орой 11 өнгөрөөгөөд ээжтэйгээ ярьчаад унтах гээд л унтлагын хувцасаа өмсөөд хөлөө жийсэн ээ хүүдий ор шал нойтон. Бүр аймаар цочоод суга үсрээл босоод ирлээ.
Хөнжилөө сөхсөн, дэвсгэрийн даавуу цаашлаад матрасс нь шал нойтон. Дээр нь байгаа хөнжил жаахан чийгтэй. Адъяал нь хуурай байхын.
Бүр гайхаад. Надад нэг элдсэн хурганы арьс байдаг юм. Хөлдөө дэвсэж унтдаг юм. Тэр маань бас норчиж. Их л арвин шингэн урссан бололтой.
Хамгийн нэгдүгээрт өөрийгөө урд шөнө орондоо.........гэж л бодлоо. Тийм мэдрэлгүй юм гэж юу байхав дээ. Гэтэл унтлагын өмд хуурай тэгэхээр биш.
Дахиад муугаар бодлоо. Буржгар ус авчирч цацсан байна. Түүнд боломж байсан л даа. Би өрөөгөө онгойлгочоод нааш цаашаа яваал байсан.
Гэхдээ арай ч дээ энэ чинь одоо. Тийм муухай юм байхгүй байлгүй дээ.
Би бүр сандраад айгаад, шал нойтон матрассан дээр чинь яаж унтхав дээ. Яахаа мэддэггүй. Илүү дутуу гудас хөнжил байх биш. Энэ ор ч гэж дээ 2 матрасс давхарлаатай байдаг юм.
Хажуу авгайн гэрэл унтраастай. Буржгарын гэрэл асаалттай байхаар нь хаалгыг нь тогшлоо. Уучлаарай бла бла бла гэсэн чинь цаадах чинь бараг л чи арай намайг .....гэсэн шүү дээ. Яахаараа ийм хэрүүлч юм бэ.
Үгүй ээ би яахаа мэдэхгүй байна. Чи нэг үзээтхээч. Буржгар одоо миний ард байдаг асаалттай танк юмуу хаашаа еэн.
Нөгөөх чинь орж ирлээ. Дээд талын матрассыг өргөлөө. Хув хуурай. Адъяал хуурай байсан чинь бүр гайхаад.
Таазнаас ус гоожоогүй. Тэгсэн цаадах чинь чи мөс орон дээрээ унагажээ гэнээ ва ха ха ха ха. Хаанаас унах мөс вэ энэ чинь одоо. Хөргөгчинд мөс байхгүй.
Айлын хүүхдүүд орж ирдэггүй. Цонх нээгээгүй. Би юм угаагаагүй. Өчигдөр өглөө босоод дасгалаа хийхээд ор хуурай л байсан даа.
За бүтэлгүй ТБ-д нь нэг ийм юм болчоол сууж байна. Ор яагаад норов. Та нар нэг учирыг олж хужирыг тунгаагаад өгөөч. Асуух асуулт байвал асуугаарай.
Би орон дээрээ аяга тавьдаггүй. Өдөр орон дээрээ суудаггүй, хэвтдэггүй.
Burjgar l biz. Ter yaj mus hiisniig ni medeed bgaa yum
ReplyDeleteХэн мэдхэв дээ кккккккк. Мөс л гээд дуугарч байсан кккккк.
Deleteyaltchgui horlon suitgeh ajillagaa boljdee ailiin humuusdee helj barij sur badruulaad haalga uudee tsoojilj baidaa zevuun yum
ReplyDeleteАйлыханд хэлсэнгүй ш дээ. Нээх жаахан хүүхэд шиг хов жив гээд яахав гээд. Ирланд авгай хэлсэн чинь чи орондоо ....л байна ш дээ гэсий ш дээ ва ха ха ха ха ха.
DeleteHaalgaa sain tsoojloo ho. Naad 2-oos chin oor hen baidiin.
ReplyDeleteДоор хоол хийх гээд явахдаа цоожлолтой биш дээ. Харин энэ авгай арай үгүй байлгүй дээ гэж бодхын.
DeleteEvropiin helnuuded Mongol gedeg utgiig teneg painag gesen utgaar urgun hereglej neg negniigee shooldog. Teheer tednii oilgoltiin "Teneg/painag" ulsiin hun eruul shaardlaga tavihlaar zevuutseed 2uulaa shoglood ehelj baij magad. Turgen craisglist deer zar taviad surguulitaigaa oiroltsoo nuudeg yumuu. Oyutan hun surguuliasaa tiim hol baih mash yadargaatai.
ReplyDeleteХай золиг. Одоо ч тэгж дахиж хэлэхгүй ээ. Төвөг зүгээр.
DeleteBurjgar uuruu mus tawichihsiin bish uu!!! bi herev minii or tgd norhcihson bvl hen neg n us asgaad buteechihej dee gej bodoh ym bna, naadah chini chi orondoo mus tawitsiin bish uu gej bhiig bodohod naad nuhuriin chini hiisen hereg bna daa, logicoor bodson ch. Tiim sonin horloontoi humuus bdiin, minii hajuud ch bsoon bsn
ReplyDeleteNuuhiig boddoo nzaa, surguulitai oirhon bh shig jargal bhgui shuu
Угаасаа бүтээсэн байсан. Яагаад гэвэл дээд хөнжил адьяал нь хув хуурай байсан.
DeleteОДоо тэгээд хайж л байна хайж л байна.
буржгар л биз өөр хэн байдын
ReplyDeleteХарин ээ хараал байна.
DeleteAimariim be, nogooxnii aimaar postnii araas unshaad ard xvn b b am shig l bolloo
ReplyDeleteБи бүр орондоо нээх гоё хөлөө жийсан чинь хүйт оргиод аймаар айгаад огло харайгаад боссон шүү дээ.
Delete