Найзуудаа сургалт явуулах байр оллоо. Нэгэн блогчины буянаар үнэ төлбөргүйгээр сургалтын өрөөг нь ашиглах боллоо. Найздаа баярлалаа.
Миний хувьд сургалт зохиох өдөр маань 08 сарын 23-нд ажил тарсны дараа 19 цагт эсвэл 08 сарын 24-нд буюу Бямба гаригт өглөө 10 цагт сургалт зохиох гэсэн боломжууд байна.
Та нар маань өөрсдийн боломжит өдрөө сонгож бичнэ үү. Тэгээд олонхын санал авсан өдрийг сонгоё. Сургалт зохион байгуулагдах газрын байршилыг тухайн үед нь та бүхэнд дуулгая.
Хэрэв бид Бямба гаригт сургалтаа зохиовол нэг улавч нэхэж бүрэн дуусгах боломжтой гэсэн үг. Үүгээрээ та бүхэн улавч нэхэх чадварыг бүрэн эзэмшинэ гэсэн үг.
Зүү, утасны тухайд би өчигдөр баахан хайлаа. Өнөөдөр бас дахиад гадуур хайх хэрэгтэй байна. Яг нарийн мэдээлэл олсны дараагаар эргээд холбогдоё.
Сайн уу охиноо. 5дхад суувал бүрэн нэхэж сурахгүй ээ гэсэн үг үү. Бүрэн нэххэд хэдий хир хугацаа орох вэ?
ReplyDeleteЯахуу-д нэмсэн байгаа шүү. Сургалт зохиох газраа мэдээлээрэй хүлээж байя :)
Одоо тэгээд 7 гэсээр 8 гэж цугласаар 10 гээд тарах болох байх. Амралтын өдөр бас цаг нар ихтэй л гэж. Бүрэн нэхэх үйл явц дуусгахад бас 3-4 цаг болноо хө.
DeleteHagas sain odor bol iluu buteemj ondortei sain surah bhaa :) saturday -d sanalaa ugye :)
ReplyDeleteЗа баярлалаа. Болохгүй бол 2 өдөр хуваанаа.
DeleteБямба гаригийн өглөө явъя. Сайн л оёж сурмаар байна аймар хурдан мартчих гээд байдийн
ReplyDeleteТэгээ хө. Мартахгүй ээ, сурахад их амархаан хө. хэ хэ хэ
Delete