Өчигдөр чинь үдээс өмнө Японы хил дээр баахан уйлаад үдээс хойш Инчон дээр ирж баахан уйллаа ш дээ.
Хүмүүс хэлэхдээ барцад гарлаа л гэж байна. Тэгсэн байх болтугай даа.
Фүкүокагаас буцаад билет аваад Инчон ниссэн чинь аймаар агаарын урсгалд ороод ээ бурхан минь юу болсон гэж санана.
Ханун дээр гардаг шиг юм боллоо ш дээ. Хүүхнүүд хашгиралдаад, хүүхэд орилолдоод шууд гэнэт доошлоол, ээ базарваань, зүрх бол их хурдан зогсох шинжтэй юм билээ.
2 тийшээ хэлтийгээл, яа яа яа ёстой аймаар. Онгоц донсолж л байдаг өчигдөр бол бүр аймаар болсон. Нэг доороос дээшээ юм өгсөж ирээл гайгүй. Би бол сандал, бүс 2-оосоо тас зуурцан.
Ёстой аймаар. Миний хажууд 2 Япон сууж явсан. Шууд л ваааааааа гээл орилдог. Үнэн аймаар.
Эрчүүд нь харьцангуй гайгүй байна лээ. Тайван байх арга үнэхээр байхгүй юм билээ. Тэр хүүхнүүдийн орилж байгаагээ. Надаас бол дуу ч гардаггүй, бүр яахаа мэдэхээ байчиж байгаам чинь.
За нэг 30 минутын дараа арай гайгүй болсон. Бүсний гэрэл нь асаалттай явсаар байгаад буусий ш дээ. Ойрхон тулдаа гайгүй юм. 12 цаг бол тэгээд мэдэхгүй.
Буугаад чухам онгоц харсан чинь шууд дотор муухайраад. Яаж тэр хол онгоцоор ниснээ. Газраар, усаар явах юмсан гэж үгүй ээ мөн их бодовоо.
Тэгсэн чинь агаарын урсгалаас боллоо, уучлаарай гэж хэлээд өнгөрдөг юм байна.
Орой нь сэтгэл тайвширдаггүй, бодон бодон уйлаад. Ямар их юм бодовоо. Гэр рүүгээ залгаад үг ч хэлж чаддаггүй уйлаад.
Шөнөжингөө онгоц хэлтийж байна, далийж байна гэж зүүдэллээ бурхан минь. Намайгаа сайн яваарай гээд залбираарай найзууд минь.
Нээрээ би байр олцон. Шууд очоол бууна. Хөөрхий найз минь олоод өгсөн. Найздаа баярлалаа.
Сайн яваарай бүсгүй минь. Одоо уйлаад яах вэ, цоглог бай бүх юм болно бүтнэ, амьдралд үүнээс хэцүү юм тохиолдоно гэж бодоод өөдрөг яваарай.
ReplyDeleteЗа тэгээд амжилт!
За баярлалаа.
DeleteӨө тэгэлгүй яахав. Та нартайгаа жаргал, зовлонгоо хуваалцаад сайхан байна.
sain yavaarai
ReplyDeleteБаярлалаа. Сайн сууж байгаарай.
Deletesainuu, nuulee yu, hoid America-s?
ReplyDeleteМонгол явж 5 сар амарчихаад буцаж явахдаа будилсан нь энэ. Одоо 2 жил гүрийнэ дээ энд. Тэгээд л буцна даа.
Delete