Monday, 29 April 2013

Шоу ЗБ

Энэ хүүхэн мэргэжилийн ажилаа хийж байх шиг байнаа. Нэг аргатай болсон. Хүмүүсийг тасрааж байгаад өөрөө цэвэр ус авч уугаал ва ха ха ха ха ах ха ах ах ах ах аха ха аха ха аха.


Энэ хүмүүс чинь одоо уулзаж учирдаггүй хүмүүс юм уу хаашаа юм бэ. Бүр хөдөө сумын ангийнхан чамайг ирсэн гээд л уулзалдаж байна. Бусдаар бол бид нар уулзалддаггүй ш дээ гэсий ш дээ ва ха ха ха ах ах аха ха аха ха.

Хоёрыг учруулж, холыг ойртуулаал явах бололтой юмаа хаа ч явсан.

Өчигдөр их сургуулийнхантайгаа цөм аваад ва ха ха ха ха ха. Манай ангийн охид бүгд дэкриттэй. 1 сартайгаас авхуулаад 1 ойтой хүүхдүүдтэй хүмүүс чинь гүйгээл гүйгээл ирсэн нээх хөөрхөн.

Хоол идлээ. Уулаа. За би ёстой нэг хархорин уугаал тэгээл болсон доо. Бусдад нь дандаа цэвэр ус ва ха ха ах ах.

Угаасаа орохгүй байгаа юмыг чинь хүчилж энэ биеийг алаад яахав дээ тээн.

Уг нь караокэ орсон. Гэхдээ сэтгэлдээ тултал дуулж чадаагүй. Чадаагүй гэснээс хоолой задраагүй аймаар паржигнаж байна лээ ш дээ. Тэгээд баахан хашгираад.

Энэ 7 хоног ч бүтэн уулзалт, үзвэрээр дуусах бололтой. Өнөө орой дүү нар дайлна гэсээн. Уулзаж сайхан инээнэ дээ. Гарч дуулнаа дүү нартайгаа.

Маргааш тэр нөгөө Сэрүүн хасын нууц гэдэг жүжиг 2 найзтайгаа үзэх санаатай.

Тэгээд хуучин ажилынхантайгаа нэг уулзчихвал за даа ер нь дөхөж байх шиг байна.

Зав гарвал шоудаад завсар зайгаар нь блогдоод. За тэгээд манайхан уулзалдах бөлгөө? Хэн хэн ирэх бөлгөө? Юу хиймой?

4 comments: