Со, бид 2 зэрэг хоёр тийшээ нүүх болоод хог новшоо бие биедээ шахчих гээд үзэж таржийнаа.
Со: Чамд энэ яг хэрэгтэй ав ав
Би: Энэ хогоор чинь би юу хийхэв дээ
Би: Чи харин энийг хараач, чамд хэрэгтэй биш үү
Со: Наад хог чинь ёстой хэрэггүй
Ва ха ха ха ийм л сайхан юм болжийн доо. Аая яаа яаа эмэгтэй хүмүүс юм гэсэн дээ сонин сонин юм гарч ирхиймөө нээрээ.
Өнөөдөр бүр юу гарч ирэвээ. Арай л ааруулын хэлтэрхий гарч ирээгүй ш дээ ва ха ха ха ха ха.
Би нээрээ юм дардаг, дардаг гэхэд балиар өмхийртөл нь дархымаа. Энэ одоо юм хум элбэг дэлбэг бус байх үеийн хүүхдүүд ийм болчдым уу эсвэл би ийм донтой юм уу?
Бүр нэг багаасаа эмээ шиг юм хав дараад сурцан ва ха ха ха ха ха ха. Манай дүү тэгдий ш дээ. Та одоо хав дарж дарж байгаал гаргаж ирээд шахчихын. Хав дархаасаа өмнө шахжий л даа.
Хав дархаасаа өмнө шахчуул би юугаа хав дархын бэ ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Со-ийнх одоо бүтэн контэйнэр АНУ уруу ачуулах гэж байж энэ ч багтахгүй, тэр ч багтахгүй гээд аймаар хаяжийноо.
Контэйнэргүй би нь одоо яахын бүү мэд. 1,2,3 удаа татгас гэж хогийн сав уруу хийх гэж үзээл хамгийн сүүлд, хайрцаг, чемоданаа дэлбэлтэл нь чихээл тэгээд үлдсэнийг нь Second Hand дэлгүүрийн гулсуур уруу нүдээ аниад шидмой.
Аая яааяаа энэ нүүнэ мүүнэ гэдэг сонин шүү нээрээ. Уг нь 2 гартаа нэг нэг чемодантай ирсэн чинь чинь одоо юу болчсын бэ бүү мэд.
Нүүдэлчин удмын хүн байж нүүж сураагүй нээрээ муу байнаа. Намайг бага байхад чинь за таван тэмээ хомноно гээл хомноол гэрээ ачаалахад яг таардаг байлаа ш дээ. Илүү ч үгүй дутуу ч үгүй.
Гэтэл одоо яажийн. Таван цүнх гээл хэлхийн бол яг багтаж харагдаачээ.
Нүүх гэж байгаа юм уу? Нүүнэ гэсэн чинь бараг айж байна шд, сүүлийн 6 жилд 5 удаа нүүсэн болохоор хэхэ. Нүүх гэж юмаа бэлдэнэ хэрэггүй гээд хаячихдаг, шинэ газар очингуут нөгөөх нь хэрэг болж таараад хаядаггүй байж гээд л. Би бас хав дарах тал руугаа.
ReplyDeleteХэлээд юу гэхэвээ. Энд толгойтой үсээ зулгаагаал сууж байна.
DeleteХаях нэг хэцүү. Хаяхгүй байх нэг хэцүү.
хэхэхэ ...
ReplyDeleteнүүх ч хэцүү шүүү
Нүүдэлчин хүмүүс чинь нүүж сураагүй л байна.
DeleteӨө нүүж байгаа юмуу? Хаашаа вэ? манайх бас намар нүүнэ. Одооноос яанаа гэж айгаад байна шд. Манай 2 хүүхдийн новш гэж нөхөр бид хоёрынхоос их байна оо. Яадаг юм байгаан.
ReplyDeleteХаашаа л бол хаашаа нүүх шинж тодроод явчихлаа. Та дөрөв бас дөрвөн хүн болохоор нэлээд ачааг авах биз.
DeleteБи энд ганцаараа онгоцоор 23Х2 гээл тэнцүү 100 кг гэж бодоол сууж байна кккккккк
haashaa nuuheer bolchivoo?
ReplyDeleteИх нүүлт байна. Бага нүүлт байна. Олон тийшээ нүүнээ.
Delete