Гурван жилийн өмнө Со хэлэхдээ: Сайхан хоолонд, тансаг буудлаас илүү зарлага гаргана.
Би хэлэхдээ: Юухан хээхнээр хооллоод, тансаг буудалд зарлага гаргана.
Гэтэл өнөөдөр би Со-ийн байр суурин дээр ирсэн зогсож байна шүү дээ. Гэхдээ нөгөө тансаг за тансаг нь ч юу юм бэ, гайгүй шиг буудал гэж ярьдаг хэвээрээ.
Үгүй бол нөгөө жорлонгийн асуудал гарч ирнэ шүү даа ва ха ха ха ха ха ха ха ха ах ха.
Ингэлээ л дээ.
Яг үнэндээ би бол цайны печень, нэг аяга шөл энэ тэрээр ходоодоо борлуулаал, хаашаа юмб дээ өлсөхгүй л байвал юу идэж байсан ч яахав гэж бодож явсан бололтой.
Гэхдээ би түргэн хоол ороод байж бас нээх чаддаггүй юмаа. Чипс энэ тэр бүр идэхгүй. Ерөөсөө цайны печень л миний найз байсаар ирсэн, байх ч болно.
Дашрамд хэлэхэд орчин үед төрсөн эхчүүд хөхөндөө сүү оруулах гэж цайны печень иддэг болсон гэхийн. Бас хажуугаар нь таргалдаг гэхийн.
Би насаараа цайны печень идэж ирсэн, энэ тарга зузаан нь хаагуур өнгөрөөд явчихаваа.
Миний энэ хоол сонгох өөрчлөлтөд мэдээж манай Со маш ихээр нөлөөлсөн байх. Жинхэнэ сайн хоолонд юугаа ч хайрлахгүй хүн шүү дээ.
Мань хүн одоогоор Монриалын хоолны газруудыг бараг л дуусгачихаад байгаа. Аль нь сайн хоолтойг надад маш сайн хэлж өгнө.
Би нөгөөдүүлээр нь бүгдэнгээр нь орж чадахгүй. Гэхдээ саяханаас эхнээс нь ороод явж байгаа.
Тэгээд яахав чанартай хоол сонгоод эхэлсэн чинь маш их нарийн төлөвлөгөө энэ тэр шаардагдах бололтой. Хэдэн цагт хаана ямар газар хоол идэх вэ? Эсвэл 7 хоногийн өмнөөс гэртээ тийм тийм хоол тэгж ингэж хийнэ гэж төлөвлөх ёстой юм шиг байна.
Ямар ч байсан өмнөх шигээ гэнэт салхи шиг шуурч гарч ирээл юу байна түүгээр ходоодоо борлуулхаас өнгөрдөг болжээ.
Гэх мэтээр цаг хугацааны явцад үзэл бодол өөрчлөгдөж, юманд хандах хандлага эсрэгээрээ болж байх юм.
Одоо гол нь гэнэт ингээл гараад ирэнгүүт (Жишээ нь Монголд очих) хүмүүс одоо энэ муу ТБ чинь ямар ярваак болцын бэ гээл бодох байх даа.
Solongoschuud amttai hoolond mugnu hairaldaggui ard tumen, dandaa hool yaridag humuus dee. 4-lee hagas sariin tsalin 1 saya wonii unetei mah ideed ineed aldaad garaad irdeg humuus dee,
ReplyDeleteУул шугамандаа тийм хүмүүс юм байна л даа.
Deleteби лав сайн хоолонд мөнгө гаргах аймарр дуртай ...
ReplyDeleteхүн өөрийнхөө сэтгэл ханамж ходоодыг маш сайн хайрлах хэрэгтэй..
та наанаа гоё хоол байвал зургыг нь аваад блогтоо ресторон үйлчилгээ холны амтыг бичвэл илүү л бас сонирхолтой байнадаа
Зураг авах санаа их байдымаа. Даанч нэгдүгээрт ганцаараа орж хоол иднэ. Хоёрдугаарт зураг аваад энэ тэр байхаар нээх домбо санагдаад ккккккк.
DeleteGadaadad bol solongos hoolnii gazar orood maliin gedes dotriin hoolnuudaas n avhad dajgui ee. Manai chanasan maliin gedsiig yaj guitshev gehdee bol ovoo oiroltsoo.
ReplyDeleteSoninoos bi neg amerik ovootei yarij baisan ted nar 70-80-aad onuud hurtel maliin gedes dotriig haydag baisan gesen getel 90-eed onoos ch yumuu malaas hayhgui yumgui bolj bugdiig n hunsend heregledeg bolson gesen medeej aziin heden terbum humuus hereglej boldog hunsiig baruun ch gesen gartsaagui heregleh l bolno.
Олон янзын ногоо, амтлагчтай байгаад нь атаарххымаа. Эд нар лав тэр хандгайн махнаасаа гэдэс дотор гэдэг юмыг лав авдаггүй юм билээ. Эвэр бор мах бусды нь бол хөрөөгөөр түйчээд хаяж байгаам чинь.
DeleteБи бас Солонгос найзаасаа их юм сурсан. Яг бидний үед картын бараа гээд л идэж уух юм хомс байсан болохоор тэр үед дассанаараа бараг л хоолтой хоолгүй яваад сурчихсан байсан. Одоо бол 9 шидийн сайн муу хүнс их болоод Монголчууд маань илүү жинтэй болцгоосон нь бас л хэдийд яаж хир их хэмжээтэй гэдгээ зохицуулж чадахгүйтэй холбоотой байхаа. Харж байхад цагтаа зөв хооллохоосоо илүү тэр мөнгөөрөө үзэмжээ чимчих гээд л зүтгээд байх нь тэр. Би ч гэсэн тийм байлаа, одоо өөр болсоон.
ReplyDeleteШөнө орой хоол иддэг хүмүүс их байх шиг байнаа. Жаахан эрт хоолоо идээд сурчихвал манайхан уг нь нээх муу хоол хүнстэй улс орон биш ш дээ тиймээ.
DeleteMinii huvid 2 ulaa chuhal, hogiin buudal ch bas getsuu sh dee. Hool huns chuhal gedgiig sain meddeg blaa, ongorson jil USA yavaad l hool huns shig chuham yum bdaguig oilgoson doo.
ReplyDeleteХарин тиймээ. АНУ-д очоод нүд мүд эргэлдээд чухамаа чухам
Delete