Thursday, 6 December 2012

FOM

Сайхан эдэлсэн хувцас, бичиг хэрэгсэл, ном дэвтэр байвал хандивлаж болох нь ээ.


Би ч FOM-ын гишүүн биш л дээ. Гэхдээ ийм мэдээлэл ирэхээр нь илүү дутуу нөгөө их бал бас уран зохиолын номноосоо (Англи хэл дээр) явуулмаар санагдав.

Би одоо энэ их эд хөрөнгийг ва ха ха ха ха Монгол уруу чирээд авч явж чадахгүйгээс хойш Дорнод аймагт нэг ч гэсэн хүүхдэд ашиг, тус болж байвал хамаа алга.

Та нар ялангуяа АНУ-д байгаа хүмүүст бол боломж их юм байна. Би нэг шуудангийн 10 доллар төлөөд хандиваа явуулж болох юм байна. Эндээс 4 хоноод л очдог юм.

Өнөө шөнө бэлдээд ерөөсөө маргааш явуулнаа. Тэгэхгүй бол оройтчихож магадгүй. За тэгээд энүүгээр дүүрэн болсон болоогүй малгай байна. Сэтгэл байвал нойтон модоор ч гал асаана бил үү юу билээ дээ.

Гол нь урагдсан, ханзарсан, толботой юм л авахгүй гэж байна. Америк ах эгч нар юм чинь жинхэнээсээ тэр хүүхдүүдэд очино гэдэгт би 100 хувь итгэлтэй байнаа.

Яаж ийгээд явуулах юм олдох л юм байна. Дээрээс нь би ч хөнгөрөөд тэнд ч гэсэн хүнд буян болоод хаа хаанаа башийх нь ээ.

Та нар маань бас өөрт хэрэггүй болоод бусдад хэрэгтэй зүйл байвал хандивлаарай гэж уриалах байна. Буяны үйлс дэлгэрэх болтугай.


Энэ дуу нээрээ хит болж байнаа. Манай энд лав Gangnam style-ийг нам дараад л гараад ирлээ.

6 comments:

  1. Angli deer duulsnaar bdag bolov uu?

    ReplyDelete
    Replies
    1. Энд зөвхөн Англи үгтэйгээ л байна. Англи хэл дээр дуулаагүй юм шиг байнаа. http://www.youtube.com/watch?v=IbcqwWO2QqU

      Delete
  2. FOM-ийн тухай мэдэх юм байна. Монголд жинкнээсээ хүрч ажиллаж чаддаг байхаа. Амжилт хүсье!

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэгдэг гэж бодсоон. Баярлалаа.

      Delete
  3. яагаад Дорнод аймагт гэсэн жишээ авав аа, би ер ойлгосонгүй ээ өөрөө Дорнодынх уу

    ReplyDelete
    Replies
    1. Энэ жил Дорнодын хүүхдүүдэд туслахаар болсон гэнэ. Байгууллага нь аль аймагт туслахаа шийддэг юм шиг байна.

      Би чинь болбоос Далай вангийн хошууны Түмэн тэмээтийн ганц охин шүү даа кккккккк.

      Delete