Нэг юманд сэтгэл хардаад ерөөсөө болдоггүй ээ.
Монголын ямар нэгэг албан байгууллага болон арилжааны зар сурталчилгаа цахим хаягаар дүүрэн ирэхийн.
Би уг нь энэ цахим хаягаа барагтай бол энд тэнд бичдэггүй байхгүй юу. Ялангуяа олон нийтийн сүлжээ энэ тэр дээр ерөөсөө тавьдаггүй юм, тавьж ч байгаагүй, тавих ч үгүй.
Гэтэл ерөөсөө энэ арилжааны зар ирэхээ тасрахгүй юм.
Тэгэхээр нь энэ найзууд ер нь цахим хаяг өгчихдөг байх шүү гээд хардлаа. Яагаад ингэж бодсон бэ гэхээр дээр би цахимд нэг зар харсан юм.
Хэдэн зуун хүний цахим хаягтай мэдээллийн бааз өндөр үнээр зарна гээд биччихсэн байсан юм.
Ингээд худалдаад л авчихдаггүй юм бол, миний хаяг энд тэнд явж байх үндэслэл ерөөсөө байхгүй л дээ.
Тэгтэл ингээд л дүүрэн дүүрэн зар сурталчилгаа тасралтгүй ирэх юм. Түүнийг нь цахим жагсаалтнаас чинь хасагдаяаа гэж хасуулаад ч нэмэр алгаа.
Тэр нь худлаа хасдаггүй бол яахав ва ха ха ха ха ха ха.
Үгүй яахав, заримдаа бодсон газар хатгаж байгаа юм шиг аягүй хэрэгтэй мэдээлэл ирдэг юм. Гэхдээ тэр чинь одоо 100-д 2 шүү дээ.
Энд бол хаана ч гэсэн цахим хаяг авах гээд үзнэ шүү дээ. Яг яах гэж байгаан, өгөхгүй за юу, өгөхгүй гэсэн хүнийг яахын гээд л зогсчихно.
За өгчихвөл тэгээд зар сурталчилгаагаар булна гэж мэд. Тун нэхээд тэгээд надад хэрэггүй бол худлаа сайхан хаяг бичнэ шүү дээ.
Хамгийн гол нь эд нар хаяг бичиж авчихаад идэвхитэй нь аргагүй тэр дор нь жагсаалтандаа оруулчихдаг юм билээ. Үнэн сүрдмээр.
Аан харин эсрэгээрээ хасагдмаар байнаа гэвэл асуудалгүй, жинхэнээсээ хасдаг юм.
No comments:
Post a Comment