Энд эрэл сурал болоод байсан илгээмж өнөөдөр ирж байна.
Арай ч дээ энэ чинь одоо. Ирмээр дээ.
За одоо ингээд үүнийгээ дахиад л Монгол уруу явуулах гэж оролдож, хичээж, зүтгэж, хөөцөлдөж гарна шүү дээ.
Миний каргоны мөрөөдөл ойрын хэдэн жилдээ л биелэхгүй юм байна.
Учир нь:
Монриал хотоос шууд өөр орон уруу ховорхон нисдэг юм байна. Жишээ нь Монриал-Бээжин эсвэл Монриал-Сөүл бүр давраад Монриал-Улаанбаатар гэсэн нислэг байхгүй болохоор Монриалаас явах ачаа заавал Торонто эсвэл Ванкүүвэр хотыг дайрч явж байна.
Тэгээд дамжлаг болоод цаг хугацааг нь бодохоор бүтэхгүй талдаа орж байна.
Монриал-Сөүл гэсэн нислэгтэй болгочих гээд ва ха ха ха ха ха ха ха би бээр Korean Air-уруу цахим захидал явууллаа л даа.
Тэгсэн хариу ирж байна.
Одоохондоо манайд тийм төлөвлөгөө байхгүй ээ уучилна биз дээ гэсэн байна.
Арга ч үгүй юм даа. Жижиг арал дээр үсрээд л 3 сая хүн амтай болохоор тооцоололд нь багтдаг ч үгүй биз.
За ямар ч байсан алга болсон номоо олоод авсан. Үүнээс өөр даврана гэж юу байхав.
гүйээ басхариу ирдэг нь сайхан юмдаа
ReplyDeleteкорэйн айр
Ккк харин тиймээ. Солонгос чинь үйлчилгээ сайн гээд байдаг ш дээ.
DeleteDHL, UPS-eer UB-d naidvartai ilgeemj ochinoo.
ReplyDeleteИтгэмээргүй өндөр үнэтэй юм билээ ш дээ. Би бүр ухаан алдах дөхсөөн.
Delete