15 настай хүүхдийн төрсөн өдрөөр ээж нь хар тамхи татуулж бэлэг барьж байна.
Манай хотод энэ хэрэг болоод баахан шуугиан дэгдээв.
Ээж нь хар тамхи татдаг, аав нь бас зүгээргүй бололтой юм. Тэгээд хүүхдийнхээ төрсөн өдрөөр хар тамхи татуулж, үүнийгээ бэлэг хэмээн үзсэн аж.
Үүнийг одоо аймшиг гэхгүй бол өөр юуг аймшиг гэх вэ. Эр, эмгүй тэр Марихуанаг бол татаж өгдөг гэнэ. Бараг энгийн үзэгдэл юм байх.
Зүгээр нөгөө, энгийн тамхийг бол бүр багаасаа татдаг юм биш үү. Дээр нэг хүүхэд сургуулийнхаа автобуснаас буугаад шууд тамхи асаагаал баагиулж өгсий ш дээ. Би бодохдоо тэр хүүхэд 10-12 настай л байх гэмээр.
Одоо тэгээд 15 настай хүүхэд төрсөн өдрөөрөө Марихуана татсан гэхээр энэ хүүхдийн ирээдүй бүрхэг бүр аймшигтай харагдаж байгаа биз.
Дээр би нэг хар тамхи татсан тэнэг охинтой шуудан дээр тааралдав. Согтчихсон юмуу гэсэн үгүй юм. Тэгсэн мөртлөө тэнэг, тэнэг юм яриад болдоггүй.
Би бодохдоо за энэ яг галзуурчихаж гэсэн чинь хойно нэг хоёр авгай хар тамхи татчихаж гээд ярьж байсан шүү дээ. Тэр охин 20 нас ч хүрээгүй гээд бод доо.
Үнэхээр Канад энэ хар тамхиныхаа хэргийг дийлэхгүй, дийлж чадах ч үгүй байх. Үнэхээр хараа, хяналтаас гараад дээд цэгтээ хүрчихсан юм шиг санагддаг.
Би эндхийн нэлээд хэдэн хүнээс асуулаа.
Хамр тамхи татахаар ямар мэдрэмж төрдөг вэ гэсэн чинь сэтгэлийн жаргал эдлэх гэнэ. Үхсэн баас, тэр сэтгэлийг жаргалыг бол хар тамхитай, тамхигүй өөр юмнаас авдаг биз дээ.
Сэтгэлийн цэнгэл эдэлж сураагүй, юунаас ч цэнгэл эдлэхээ мэддэггүй гэж гоочилмоор.
Гэхдээ нэг шалтгаан нь мэдээж бүх юм бэлэн, ямар ч зүйлд толгойгоо өвтгөхгүй, дэндүү бэлэнчлэх амьдрал нь сэтгэлийг нь хүртэл ингээд бэлэнчлээд зөвхөн өвс татаж сэтгэлийг нь сэргээдэг болгочих гэж.
Харин манайхан архи уугаад сэтгэлийн жаргал эдэлдэг үү? Архины яг юу нь гоё байдаг бол?
Margaash n shartana daa geheer l hamag biye sonin bolool.... Gehdee nz nartaigaa pivo uuval yarih yaria zadgairch Yu hussnee burdag sain taltai kkkk.
ReplyDeleteСайн талыг нь олж хараад, үнэхээр сайхан байдаг бол яамай даа тээн.
DeleteБи шартдаггүй ш дээ ва ха ха ха ха ха. Уудаггүй хүмүүс тэгдэг байхаа.
манай монголчууд аймарр татдаг гэсэн.. тэгээд бээжинд баранд бүр баллаж өгнө шүү дээ гэжийнэлээ
ReplyDeleteЯана дээ одоо бурхан минь...
Deleteхүүхдүүд бол аймарр тамхи татаж байгаа ..
ReplyDeleteманай Борыг 10 настай байхад ангийнхных нв хамгийн анх тамхи татсан хүүхдийг ярьсан шдээ ..
Тэгээд бас тамхинаас гадна энэ пс тогло ом гэдэг балиар юм байна
Ялгаагүй юм байна тээн.
Delete