Кюбэк хүүхнүүдийн нүүр царай болбоос өрөөсөн оймс шүү даа.
Өрөөсөн оймс өмсөж яваа хэд дэх хүүхэнтэй ч тааралдав, чөтгөр бүү мэд.
Манай бассейны зааварлагч, бадминтоны багийхан, тамирийн бүлгэм гээд хүүхнүүдтэй их тааралддаг л даа.
Ижил бус оймстой явах хүн нэг бус нэлээдийг харлаа. Эхэндээ аймаар цочив. Дараа нь за за за ижил нь олдохгүй байсан юм байгаа биз гэж бодов.
Өнгө мөнгө, нимгэн, зузаан хамаагүй ээ. Юу олдсоноо өмсөөд л гараад ирдэг юм шиг байгаан. Ичиж мичиж байгаа ч юм алга.
Манай бадминтоны сэкцэнд намайг тоож тоглодог 17той охин бий. Нээх хөөрхөн инээгээд л инээгээд л тоглоод байна.
Би тэрнээс нэг өдөр зориглоод асуучихмаар байдаг. Яагаад өрөөсөн оймс өмсөөд байдаг юм бэ гээд.
Зориг хүрдэггүй ээ. Бас юу гэж асуухаа мэддэггүй ээ.
Ялангуяа энэ шилжилтийн насны охидууд нь бүр их өрөөсөнгөөр нь өмсөнө. Заримдаа би ч аавынхаа оймсыг өмсөөд ирж үү гээд харды ш дээ ва ха ха ха ха.
Энэ оймсоо зөрүүлж өмсдөг хүүхнүүд манай Монголд очвол гавын ганган хүүхэд, охидуудыг хараад ухаан алдаад унах юм шиг байнааа.
ymar sonin ym te
ReplyDeleteАрчаагүй юм уу гэхээр байгаа нь л энэ юм шиг байна
Deleteneg uruusun oimstoi huuhnii zurag tawiach
ReplyDeleteЗургий нь авах байтугай асууж чадахгүй байнаа хө
DeleteKorea, Japan-d bol MOda bolood baigaa shdee, gedhee ih huurhun ungu zagvwar saitai goyo oimsnuud bdiin
ReplyDeleteХүүеээ тийм үү. Бодвол солонгын өнгө энэ тэртэй хөөрхөн л байгаа байх. Эд нар бол үгүй ээ. Хөлийн жийрэгний өнгөнөөс л доор юм байхын
Delete