Saturday, 6 October 2012

Бэлэг

Нөгөө хэд бэлэг тараагаад л яваад байгаа сурагтай.

Янз янзын юм хоргоогоод л байсан юм. Тэгсэн баахан бэлэг аваад явна гэж санасангүй ээ.

Сумын төв дээр 50-ийн торныхоо паянг дуусгаад сургууль орж үзье гэж гэнэ.

Орьё гээд байгаа хүмүүсийг дагуулаад явж гэнэ.

Ганц хоёр ангиар оруулдаг юмуу гэтэл 2-р анги тарах гэж байгаатай таарч.

Гэтэл нөгөөдүүл орж болох уу гэснээ ороод хүүхдүүдэд баахан бичиг хэрэгсэл тарааж гэнэ. Үзэг, харандаа, шугам, дэвтэр, баллуур гээд баахан юм 1,2 чихэртэй тарааж гарч.

Анги нь хэд гэвээ за бараг 28, 29 хүүхэдтэй байсан юм байх. Дараа нь хэрэг болгоод л нэг ангид олон хүүхэд байсныг гайхширсан юм байх.

Бодвол тэр олон хүүхдэд нэг дор хичээл зааж чаддаг багшийг бас шүтээд авсан байхаа гэж бодном.

Би ч нөгөө бэлэг нь хүрсэн болов уу зарим хүүхэд нь хоосон үлдчээ болов уу гээд санаа зовоод асуутал сайхан хүрсэн юм байхаа.

Хүүхэд, хөгшидийг баярлуулах буянтай ажил шүү дээ тиймээ.


4 comments:

  1. аанхаа манай анги чинь 60уулаа ордог байсан .. харин овоо гайгүй хүүхдүүд байжшүү хэх э

    ReplyDelete
    Replies
    1. Хөөх бурхан минь. Хөдөөнийхөн чинь сэлүүхэн байдаг юм байна.

      Delete
  2. 28,29 гэдэг чинь харин гайгүй байнаа. Хотын сургуулиуд ангидаа 50-уулаа шүү дээ. Хаалгаар нь шагайгаад ухаан алдах юм байна л даа.

    ReplyDelete
    Replies
    1. Хотынхон дандаа ийм их байдаг юм уу. Хөдөө чинь 25 гараад явчихвал их гэж тооцно шүү дээ.

      Нээрээ ухаан алдах юм байна.

      Delete