Monday, 29 October 2012

Хаачваа

Хойд Америкийн шуудангийн систем аягүүүүүүүүүүүүүүүүүү.

Ингэлээ л дээ. Бүтэлгүйтэж дуусахгүй юмаа нээрээ.

Монголоос хүн надад ном захьлаа л даа. Amazon-оос аваад тэгээд л АНУ уруу шуудангаар явуулаад, цаашаа Монгол явчихна.

Уг нь их амархан байгаа биз.

Би номнуудыг нь захьлаа. Ирэхээр нь Чикагод байдаг Монгол карго уруу явууллаа.

Тэгсэн яг явах агшинд нөгөө Монгол Каргоны газар нүүж таардаг юм байна. Нөгөө ном явсаар очсон чинь нөгөө газар нь нүүчихсэн байнгуут АНУ-ын шуудан буцаагаад явуулчихжээ.

За тэгээд буцаж явсаар Торонтод ирж байсан чинь Канад шуудангийн ажилчид буцаагаад АНУ уруу явуулчихдаг юм байна.

Уг нь буцаад явуулсан эзэндээ ирэх ёстой байлаа л даа.

Гайхлаа. Би Канад шуудангийн ажилтантай ярьлаа. Номыг маань буцаагаад явуулаачээ л гэлээ.

Тэгсэн манайд хамаагүй ээ. АНУ-ын шуудантай ярь гэлээ.

АНУ-ын шуудантай ярьсан чинь манайд хамаагүй ээ Канад шуудантайгай ярь гээш ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Би энэ хоёрын хооронд дэнхуй цохьсоор байтал бүр толгой эрэгчихлээ.

Тэгээд ном маань яг хаана байна гэсэн мэдэхгүй гэнээ. Хаана байгаан бүү мэд.

Хоёр улсын шуудан намайг хоорондоо гүйлгээл байх бололтой юм.

Ингээд л нөгөө ном захьсан хүндээ хэлэхээр нөгөө ТБ чинь Канадад очоод үнэн хулхи хүүхэн болжээ л гэж бодох байх даа.

Яаж нөгөө хэдэн номоо олно доо.

7 comments:

  1. Replies
    1. Өө ёстой үнэн аймаар байнаа нээрээ.

      Delete
  2. oo ymr sonin um bee tee, hariutslaga muutain

    ReplyDelete
  3. Oron nutgiinhaa tom sonind gomdol bichih heregtei. Bas youtube deer zarim hayg kodoo daldalj baigaad Kanadiin shuudangiin zavaan zadgai baidliig ilchilsen video bich tegeed hohirloo garguulj avah heregtei.

    ReplyDelete
    Replies
    1. Хөөх тэгээд над мэтийн хүний хохиролыг барагдуулах болов уу.

      Номоо олж авахгүй бол арай дэндэнээ. Эрх биш олдох байлгүй дээ гэж залбирч сууна.

      Delete
    2. Bi Mongol ruu duudee Mongold hovor baidag nomiig end Kanadaas avaad yavuulah gesen getel Kanadiin shuudan minii nomnuudiig alga bolgood odoo Mongol dahi duu maani nomgui iim bolloo gesen logiktoi zahia gomdol sonind ogchih tegenguut tsaaduul chine ichij bantsandaa dor n ilgeemjiig chine olj ogno esvel nohon tolbor ogno. Yur n azuud ih bureg daramtluulamtgai geed tsaad shar hognuud chine ih meddeg tegeed l elge barij baigaa bolovuu.

      Delete