Хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлэх чинь их амархан юм уу?
Цахимаа унтраалгүй унтчихжээ.
Шөнө Монгол утас дуугараад болдоггүй ээ. За өглөө босоол буцааж залгая гэсэн чинь бүр заналтай нь аргагүй дахин дахин залгаж байнаа.
Өндийлөө, цаг харлаа 05:47.
Очоод утасны дугаарыг харлаа, харсан дугаар ч шиг, авлаа, хариуллаа.
Их сургуулийн ангийн хүүхэн. Надаас хоёр эгч хоёр хүүхэдтэй. Гурав дахиа гаргах гээд жирэмсэн.
Тэгсэн чинь өөе үүе сайн уу гээл ярьж явтал найз нь төрөх гээд эмнэлэгт хэвтэж байна гэдэг байгаа.
Тэр хэдэн хормонд чинь гайхчихаж байгаа юм чинь. Үүе л дээ аая л даа тэгээд төрөөчээ, над уруу залгадаг нь яаж байгаан гэсэн чинь өө нээх өвдөхгүй байна.
Би тэгээд ч амархан төрдөг хүн. Орон дээр гарлаа, төрлөө, буулаа гэнээ.
Би сонсож байгаа хэрнээ айчихаж байгаа юм чинь. Завтай айн. Ийш тийш нь залгаал.
Би бол байхгүй тэнд хий жүжиг тавиад, өвдөөгүй байхад нь орилоод дуудаж болох хүн хэн байна бүгдийг дуудаад, сандаргаад авчирчихсан сууж байгаа даа. Байгаа ч юмгүй нэг тэгсэн хүн тэрийгээ маргааш бичнээ.
За тэгээд Монголын үрс маш олон болтугай! Эхчүүд маань манай ангийн хүүхэн шиг амархан төрж байх болтугай!
нээрээ нэг аятайхан залуу олоод хүүхдээ гарганадаа
ReplyDeleteЭрт төрж байхдаа л сайн юм гэнэ лээ ш дээ тээн.
DeleteАмархан төрдөг хүмүүст хүүхэд гаргах шиг амархан юм хаа байхуу дээ
ReplyDeleteХарин тийм гэнээ. Гоё юмаа.
Delete