Wednesday, 31 October 2012

2040

Нийслэлийн Засаг Дарга хэлэхдээ бид Олимп уруу тэмүүлж явна гэлээ.

Аманд ч багтахгүй сайхан сайхан юм болно гэж байна.

Улаанбаатар минь ургаад өгнө, цэцэглээд өгнө. хамгийн ганган, чамин, тансаг, залуу хот болно гэж байна.

2040 он хүртэлх УБ хотын маань хот төлөвлөлтийн төлөвлөгөөг JICA-с гаргасан юм байх.

Түүн дотор нь үгээр хэлж, үзгээр бичишгүй сайхан юм байгаа гэнэ.

Метрогоос авхуулаад том хотод байж болох бүхий л сайхан зүйл, цогцолбар байх гэнэ.

Хамгийн цаад захын зорилго бол Улаанбаатар хотдоо 2040 оны Олимпийг зохион байгуулахад оршиж байгаа юм байна.

28 жилийн дараа гээд бодсон чинь нөгөө 100-гийн чинь талаас илүү нь явсан байх нь ээ.

Олимпийн бэлтгэл ажилд хамгийн түрүүнд сайн дурын ажилтан болохоор бүртгүүлэх юм шүү.

Жаахан нас суусан л байх байлгүй. Нас бол зүгээр тоо тийм биз дээ.

Бүгдээрээ хамтдаа Олимпийг Монголдоо зохион байгуулахаар шамдацгаая!

3 comments:

  1. тэх би ми нь энгээд л тэрбумтан болж эх орноо баяжуулах гээд л зүтгэж явна шүүдээ

    ReplyDelete
    Replies
    1. Сайн баяжуулаарай. Би бол хэзээ ч бизнес хийж чадахгүй, тэрбумтан болохгүй гэдэгээ мэддэг болохоор бусдыгаа харин сайн дэмжинээ.

      Delete