Wednesday, 19 September 2012

Michael Kors


Энэ брэнд аймаар өндөрт нисч явна. Би шүүрч чадахгүй юм байнаа.

Манай энд энэ Michael Kors-ын дэлгүүр байна. Балиар үнэтэй.

Тэгсэн энэ хүүхнүүд энэ брэндийн хувцас, цүнхийг маш ихээр өмсөж зүүсэн харагдана.

Манай усан сэлэлтийн багш (оюутан) цүнхий нь барьчихсан явж байна лээ гэж ховлонооо ва ха ха ха.

За тэгсэн одоо чинь ийм капронтой гэх юмуу эсвэл алчууртай гэх юмуу тийм цүнх моданд оржээ.

Би тэр цүнхий нь ядаж дуран хараандаа буулгаад авчий гэсэн надад харагддаггүй ээ.

Тэгсэн бас бүс байнаа. Их учиртай болжээ. Тийм нэг карматай ч юмуу, бөөрөндөө ууттай ч юмуу бүс байдаг болж.

Энэ Michael Kors-ын дэлгүүрт байна. Хэд гэчихэвээ. 78 Канад доллар гэжий ш дээ.

Энэ хүүхнүүд цүнхээ барьж явдаг байсан бол одоо болиод цүнх нь бүсэндээ зүүллтэй.

Энэ бөөрөндөө ууттай цүнхийг харсан чинь нөгөө 90-ээд оны наймааны үед хүмүүс биедээ хэрхэн мөнгөө авч явдаг байсан нь санаанд оров.

Их дээрээсээ эхэлсэн юм шиг байна лээ. Цамцны дотор талдаа карма энэ тэр хийгээд, тэгсэн чинь алдчихаад доошоо өмд бүр дотуур өмд энэ тэртээ карма хийгээд мөнгөө авч явж байсан гэж дуулсан маань санаанд оров.

Тэгэхээр мода Монголоос эхэлжээ хэ хэ хэ.

No comments:

Post a Comment