Saturday, 8 September 2012
Сэтгэл зүй
Тамирчин хүний сэтгэл зүйг өчигдөрийн US Open Tennis 2012, эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтоос харлаа.
M.Sharapova эхлээд гайгүй хожиж явсанаа тоглолтын дунд үеэс гэнэт сонин болчихсон. Яасан бүү мэд.
Гаргаж чадахаа байгаад сүүлдээ бүр сээтэк давуулж чадахаа байсан. Ракетаа цохиж мохиод, бас жаахан урамгүй байсан.
Би бодохдоо ялна, дийлнэ гээл нэлээд сайн эрчтэй, нэг удаа алдсан ч муу үг хэлэлгүйгээр сайн, сайханыг бодож байвал болох болов уу гэж санадаг юм.
Гэхдээ би ямар тийм мундаг тэмцээн, уралдаанд орж, сэтгэл зүйгээ шалгаж байсан биш. Ярихад мэдээж амар байх байлгүй дээ.
Гэтэл эсрэг талын тоглогч Болгарын V.Azarenka зүгээр л тэнд ТООМСОГ шиг дүүхэлзээд байгаа юм чинь. Ганц хоёр алдах, хожихыг бол тоож байгаа шинжгүй. Реакци өгөхгүй ёстой дүүхэлзэнэ дээ дүүхэлзэнэ дээ хө.
Бүр нэг өнгө ороод гаарч өгч байгаам чинь. M.Sharapova-ийн сэтгэл зүй унангуут V.Azarenka бол цохиод цохиод явчихсан.
Маргааш V.Azarenka, S.Williams-тай тоглоно. Хожчихоосой билээ. S.Williams ч бас л аймаар байна лээ шүү. Өчигдөр тэр хагас шигшээд Италийн хүүхэнийг өлүүхэн хожсон доо.
Үгүй тэр энэ хүүхнүүдийн найз залуу эсвэл нөхөрүүд нь өчигдөр найз охидуудынхаа тоглолтыг үзээгүй юм байх даа.
Өнөөдөр чинь A.Murray T. Berdych нарын найз хүүхнүүд ирчихсэн. Байж байгаад л найз хүүхэнүүдийг нь харуулаад байна лээ ш дээ.
No comments:
Post a Comment