Tuesday, 4 September 2012

Виза


Виза гэж нэг зүрхний өвчин, мөнгөний үрлэг байнаа.

Хэзээнээс эхлээд хүссэн газар уруугаа явахдаа Визанд санаа зовохгүй пасспортоо шүүрээл онгоцонд суудаг болох болоо.

За байз бодьё 10 жил. Арай үгүй юмаа. 20 жил. Ганц хоёр сураг гарч магадгүй дээ.

Юмыг хазаарлах тусам улам тэмүүлдэг шиг Визаны журам, дүрэм их байх тусмаа манайхан хэдэн саяар нь визанд мөнгө үрэх юм даа.

Банкны баталгаа гэж нэг сүрхий эд байна. Амьд хүн юм чинь аргалаал явна ш дээ гэсэн бичигийг хүчинтэй болгох юмсан даа ва ха ха ха ха.

За тэгээд дээрээс нь энд тэндээс хүүтэй мөнгө авч хийвэл яадаг гэнэ үү. Хоногийн 10 хувийг нь төлдөг гэнэ.

Наанадаж визанд орохын өмнө хэд хоногоос урьдчилж мөнгөө хийлгэнэ. Хүү нь тэнд шууд минутаар өснө аайн.

За тэгээд илүү дутуу, урсгал зардалыг тооцвол хаашаа юм даа зөндөө л их тоо гарах юм даа.

Нэг л их аялахсан даа, зугаалахсан даа
Нэжгээд визанд дугаарлах уу даа, хулхидуулах уу дө хө

Улаан паспорт минь шинэхэн дээ, нимгэхэн дэ хө
Уртын замдаа дүүрчих вий дээ, дутчих вий дээ хө

2 comments: