Хүн болгон үе тэнгийнхэнээрээ бахархаж, тэднээсээ баяр баясалыг олж авдаг байх.
Манай эмээ бодохдоо: Ээ бид ч мөн сайхан цагт төрсөн улс шүү дээ. Элдэв олон янзын юм байхгүй, байгаагаараа л байдаг сайхан сайхан. Пунцаг өвгөн, Даариймээ эмээ гээл бодож гарна.
Манай ээж бодохдоо: За бид ч бас ч гэж нэг нээх их шинэ эринээс хоцорчихгүй, бас нээх түрүүлчихгүй яг дунд нь гарч ирж таарчээ. Даваа, Гармаа гээд л үе тэнгийнхэнээ боддог байлгүй.
Би бодохдоо: Манай үеийнхэн ч азтай шүү. Юмыг их зөв эхэлж байхад төрж, амьдралын хар барааныг үзсэн гэдэг ч юмуу. Нөгөө Нямка, Баяраа гээд л бодож гарна шүү дээ.
Манай дүү бодохдоо: Дээр үеийн элдэв асуудалгүй бүх юм бэлэн манай үеийнхэн үнэхээр азтай юмаа. Гэрэл, Сувд гээл ургуулан бодно.
Ингээд бодохоор үе тэнгийнхэн бүгд нэг хэмнэлд буцалж байгаа нь их сайхан юм. Жишээ нь: Одоо манай үеийнхэн бүгд аав, ээж болж байна. Ярьдаг, хөөрдөг сэдэв өөр болж. Уулзаж учирдаг газар ч өөр болж.
Цаг цагаараа байхгүй бас сайхан юмаа. Дандаа залуугаараа байвал муухай байх байлгүй дээ. Ганцаарханаа сондгойроод л.
Хөгширсөн ч гэсэн нөгөө хэд маань бас л эмээ өвөө болсон байна. Мөн л тэр аз, жаргалаа хуваалцана гэхээр ай даа сайхан юм.
Надад хааяаа бараан ч гэх юмуу сониуч ч гэх юмуу бодол харван орж ирнээ. Тэр юу вэ гэхээр үгүй тэр манай дээд ангийн тэр үгүй мөн сайхан охин байж билээ. Одоо хөгширч байгаа болов уу. Залуугаараа үлдчүүл яанаа гээш ва ха ха ха ха ха.
Хөгширөхгүй үлдчихвэл үе тэнгийн аз жаргал амсахгүй ганцаараа сондгойроод муухай юм.
Хүн бүхний үе тэнгийнхэн, төрсөн нутагийн адил үнэ цэнэтэй байдаг байх.
bydnii ue chine odoo zah zeel, tohiroltsoonii delguur, kartiin baraa gedegeeree ih ontslog bailaa sh dee hahah
ReplyDeleteТийн ш дээ тэрүүгээрээ одоо бас л нэг том туршлага судалсаны дайтай гэж хэлж болох юмаа тээн.
DeleteТэр үеийн хатсан яблоко нэг хилэндээ гөөмөн их ирдэг байж билээ. Идээд л байна идээд л байна дуусахгүй хэ хэ хэ.