Saturday, 11 August 2012
Мария Юрьевно Шарапова
Хэдэн тэрбум эрчүүд энэ хүүхэн дээр нүдээ унагадаг бол доо.
Бүтэн жил дэлхийг тойроод тоглоод явах юм. Гоё юм.
Лондонгийн Олимпоос мѳнгѳн медаль аваад, Rogers Cup 2012-т тоглож эхлээд гэдэсний вирусны улмаас тоглоомоо орхин яваад ѳглѳѳ.
Ганц удаа тоглолтыг нь үзэх юмсан. Сая ч уг нь Монриалд ирчихсэн их л ойртсон байлаа даа.
Шагнал, урамшуулал одон медалуудыг нь дурдах юм бол тоймоо алдсан байна.
4 настайгаасаа эхлэн теннис тоглож сураад түүнээс хойш 25 жил цахилж яваа юм байна.
Хажуугаар нь бас загвар ѳмсѳх, Canon, Nike гэх мэт нэрийн бүтээгдэхүүн сурталчилдаг.
Мѳн 2007 оны 02 сараас эхлэн НҮБын сайн үйлсийн элч, ялангуяа 1986 онд болсон Чернобылын цѳмийн осолын нѳхѳн сэргээлт, хѳгжилийн хѳтѳлбѳрт түлхүү чиглэсэн ажилд оролцдог дайчин бүсгүй байна.
Тэрбээр теннисны тѳрѳлдѳѳ энэ цаг үеийн ШИЛДЭГ 100 тамирчинд багтдаг байна.
Сайхан хүүхэн, сайн тамирчин гэсэн шагнал байдаг бол авмаар БҮСГҮЙ юмаа.
Шүтэн бишрээд л сууж байна.
Chernobiliin stantsiin oiroltsoo torj osson gehed ovoo daichin busgui. Ter heden jiliin omno Chernobiliin huuhdiin asrah gazar ochij bas baggui handiv ogson baisan.
ReplyDeleteХарин тийм байна лээ. Ёстой сайхан бүсгүй, сайн тамирчин!
Delete