Monday, 30 July 2012
Дэндэвтэйгээ хоёулаа хѳ
Улаан туг гэж, энэ Дэндэв ямар хѳѳрхѳн юм бэ хүүхнүүдээ.
Цэрэг гэхээр ногоон эрээн хувцаснаас ѳѳр тѳсѳѳлѳлгүй надад энэ *Тусгай салаа* кино бүхэл бүтэн том ертѳнцийг мэдрүүллээ.
Тэр хэлэх гэсэн санаа, оноо энэ тэр нь ямар чамин юм бэ та минь. Энгийн жишээ* Жаажаа та дандаа гадаадаар ярих юм. Монголдоо байж Монголоор ярьж бай л даа!!!!!!!!
Дэндэв ямар мундаг дүрээ гаргаа вэ. Бас дуулна, жүжиглэнэ, авьяастай залуу юмаа.
Аягүй эвтэйхэнээр жинхэнэ Монгол эр хүн гэдэгийг үзүүлж дээ. Цаашлаад нѳхѳрлѳл, эв нэгдэл, итгэл, сэтгэл... гэх мэт ёстой бүгдийг сайхан үзүүлжээ.
Хоёрыг нь харин олж үзэж чадахгүй юм шиг байна. Монголд гарч дууссан л байлгүй.
Гэхдээ нэг нь бол үнэхээр тасархай, хол тасархай болжээ.
Ингээд Дэндэвийн шүтэн бишрэгч нэгээр нэмэгдлээ.
Улаан туг гэж, нутгаа л их санаж байна даа.
Ми найзаа, саяхан гарсан цагдаатай кино ч бас их гоё кино болсон шүү. Агуулга зорилгын хувьд арай өөр ч гэлээ, МН тв-хэн кино хийдэг болоод байгаа шүү.
ReplyDeleteТэр нь юу гэдэг кино вэ хѳ. Завтай байгаа дээрээ үзээтхэе. Баярлалаа найзаа.
DeleteХарин нэр нь санаанд ордгүй ээ ккк, нэг цагдаатай л кино. Тусгай салаа ч гэгээлэг их хөөрхөн кино шүү. За байз Золжаргал билүү тэр найруулсан кино доо уул нь
ReplyDeleteЗа байз юу юм болоо ккккк. Санаанд орохоороо хэлээрэй хѳ.
DeleteУрд шѳнѳ Тусгай Салааг үргэлжлүүлж зүүдлээдэээ кккккккккккккк