Tuesday, 24 July 2012
Нэг уут = Нэг жил
Ноднин хуучин ажилын залуучууд ирэхдээ Ѳгѳѳжийн 2 уут еэвэн авчирч ѳгсѳн юм.
Ховорын юмыг тэгж замбараагүй идэхгүй ш дээ. Зѳвхѳн баярын үеэр эсвэл сэтгэл гэгэлзэж, гэрээ санасан үедээ гаргаж нэгийг иднэ.
Ингээд нэг жилийн дараа нэг уут еэвэн дууслаа. Одоо нэг уут үлдэж байна. Дараа жил болтол хүрэх нь ээ.
Нутгийн юм цаанаа л нэг амттай. Идэхэд ч урамтай. Яг еэвэн идэх агшиндаа янзын сайхан юм бодох бѳгѳѳд Хийморийн сав тавиулсан юм шиг сайхан болдог шүү дээ.
Хугацаа энэ тэр дуусна гэхгүй сайхан юмаа. Хугацаа дууссан байсан ч би тоохгүй ээ. Нутгийн юм, рашаан гээд л бодоод идчихвэл хор биш эм болно гэсэн үг.
Би мэт нь энэ хавиар Ѳгѳѳжийн еэвэнгээр занималдаж байхад Монриал хавьцаа үхэрийн борцоор занималдаж байна ш дээ.
Гаалиар хориотой борцыг яаж оруулж ирдэг юм бэ гэсэн чинь ундааны картонон саванд борцоо хийгээд хэд хэд давхарлаад скочдоод тэгээд оруулж ирдэг гэнэ шүү.
Гэхдээ ноднин надад Дорно-говь аймгаас ааруул ирсэн шүү дээ. Канад шуудангаар гүйгээл ороод ирсэн. Аая яааяаа ямар сайхан байсан гэж сананаа та минь ээ.
пай чи минь яасан гүргэр бас аривч юм бээ? өчдөр маньд хоёр уут еэвэн ирсэн, гэхдээ өгөөжийх биш талх чихэрийх байсан санагдана. би чинь суурин дээр нь 2-3ыг хусна шд. юун нэг уутаар нэг жил барах бүтэн долоо ч хонодоггүй шд, ааруул ч бас ялгаагүи ямар их юм бэ гэжийтэл сар ч хүрэхгүй дуусчихдаг.
ReplyDeleteХаяанд нь байгаа чи тэгж тансаглахгүй ѳѳр яахав дээ.
DeleteЭнэ ертѳнцийн нѳгѳѳ хязгаарт чинь тийм сайхан юм байхгүй ш дээ хѳ.
Би Сѳүл орохдоо Түндэмүний дэлгүүрт еэвэн, борц байгааг хараад аймаар шоконд орж байсы ш дээ ккккккк.
нээрээ ч тийм байх даа. мань ч байнга аваад байдаггүй юм оо, наадам цагаан сараар гээд жилд нэг хоёр удаа л гэр лүү хэлдийн, үэхэхэ. монголд байхад гурилан юманд дуртай байсан энд ирсээр тоохоо байсан шиг байн лээ, байвал нь идчээд байхгүй бол үгүйлэхчгүйм. манай энэ хотод бүр нэг жижиг дэлгүүр бий, тэнд гүрж ногоон цай , альпэн гоулд энтрүүс байгаа л харагддын, мань ямар тиймийм тоохым биш.
ReplyDeleteХаяанд нь байгаа юм чинь боломжоо бүү алдаж бай, хэ хэ хэ.
DeleteТэр Түндэмүний дэлгүүрт жирэмсэний тэстээс авхуулаад Dirol бохь хүртэл байдаг юм байлээ ш дээ тээн ккккк.
Би Монриалын Карго явуулдаг хүнээс та Монголоос карго ирүүлэхгүй юм уу гэж асуусан чинь, Монголоос юу авчруулхын дандаа хориотой бараа гэсий ш дээ ва ха ха ха ха ха ха.
huurhunii , yeeven gamnaad neg negeer n haayaa idej bgaa chin barag nudend haragdahjeeshd hehehe
ReplyDeleteХэ хэ хэ, харагдтал бичжээ. Ерѳнхийдѳѳ илүү дутуу юм хадгалахдаа сайн хүн байгаа юмаа бас кккккккк.
Delete