Сүрхий бүлтэрч байснаа мурьчихаваа гэж...тоогүй юм боллоо доо.
Ѳчигдѳрийг хүртэл явна гээл бэлдээл, бодоод л байлаа. Гэтэл ѳчигдѳр Монриалын Монголчуудын Холбооноос цахим захидал ирлээ.
Жагсаалд ерѳѳсѳѳ 10 хүн бүртгүүлсэн гэнэ. Тэгсэнээ ер нь энэ жагсаалаа болих уу энэ тэр гээд бичсэн байв.
Тэр олон мянган улаан хувцастай Канадуудын дундаас 10хан Монгол хувцастай бид нар ялгарч харагдах уу.
Би хамгийн түрүүнд нэрээ ѳгсий ш дээ уг нь хэ хэ хэ. Тэгээд гайхаад нѳгѳѳ холбооны ерѳнхийлѳгч уруу утас цохьлоо. Утасаа авдаггүй ээ.
За эд нар ер нь больчихсон юм байна гэж бодоод явахаа болихоор шийдлээ. Гэнэт аягүй сонин боллоо. Би эндээс 800 кмээс хувийн зардалаараа очих гэж байхад тэр хотод нь амьдарч байгаа 200 хүнээс ядаж 50 нь жагсаж чадахгүй бол тээн сонин биз дээ.
Дѳнгѳж сая холбооны ерѳнхийлѳгч үрүү залгаад яасан ийсэн гэтэл болно ш дээ ирчихсэн үү гэнээ. Үүшээ та чинь юун сонин захидал бичээ вэ гэсэн чинь туньсиймаа гэнээ ва ха ха ха.
Би тэр холоос чамайг ирнэ гээд ѳнѳѳдѳр бүр зѳндѳѳ хүн шахаад оруулахаар боллоо. Гэтэл чи ирэхгүй байхаар чинь яаж болхын. Ир ир гэнээ.
Цагийн дараа шѳнийн автобус хѳдлѳх гэж байхад би энд явахгүй гээд сэтгэл санаагаа цэгцэлчихсэн сууж байгаа учираас ингээд эвгүй мурьлаа даа.
Дараагийн удаа хичээе дээ.
Өөө яааар тэнэг гар вэ
ReplyDeleteХэн?
DeleteЖагсацгааж гэнээ ашгүй дээ.
DeleteЭэ тэр хүн чинь жаахан холын бодолтой байхгүй дээ, холоос хувийн зардлаар ирж байгаа чамайг тусад нь харж үзээд үнэн нөхцөл байдлыг байнга мэдэгдээд, туньсан захиагаа бол тэр хотод байгаа хойрго монголчууддаа явуулаад, жаахан уян хатан, менежменттэй зохион байгуулмаар юм. Нэгэнт хийё л гэж энэ ажлыг авсан бол цалинтай цалингүй, нөхцөл байдал ямар ч байдаг байсан хоёргүй сэтгэлээр л зүтгэх хэрэгтэй штэ.
ReplyDeleteѲѳ харин тийн. Сая дахиад л захиа илгээсэн байна. Юу ч гэсэн тэнд цугларч байгаад оролцох энэ тэрээ шийдье гэнээ. Би яваагүй нь болж. Тэгсэн бол дэлбэ шатах байжээ хэ хэ хэ хэ.
DeleteПээ өөх ч биш, булчирхай ч биш яана вэ. Эртхэн түс тас төмпөн шанага, вандан пад гээд шийдчихгүй цаг нь тулаад байхад шийдэж чадахгүй гэхээр арай л байна шүү. Оролцоё гэвэл ганц хүн ч байсан яадаг юм оролцож л байхгүй хүмүүсийг ингэж чирэгдүүлж яанаа? За баахан илүү үглэчихлээ хэхэ.
Delete32 хүн жагссан гэнээ. Хүүхдүүд нь Монгол хувцастай Томчууд нь пудволктай жагссан юм шиг байна. Цагаан Сараар хамба,хилэн,минчүү,торго,дурдан дээлтэй хүмүүс ирдий ш дээ. Дээлээ яацгаасан юм бол доо.
DeleteБи дутаагүй нь яамай даа. Гэхдээ зэмлүүлэх байхаа дараа. Гэм хийсэн юм чинь зэмлүүлдэг л байх даа одоо!