Saturday, 23 June 2012

Нам айлаа

Бичдэг хүн чинь бичэээл сууж байлаа.

Яг харий бүрий болж байхад цонх тогших шиг болоод тэгсэн гэрэл мэрэл гялбаад ухаан алдаад унах дѳхлѳѳ.

Тэрхэн хооронд эсэн бусын юм бодоод амжиж байгаа юм чинь.

Ёоох тэгсэн чинь салют буудуулсан байна ш дээ. Юу билээ гэсэн чинь ѳнѳѳдѳр Кюбэк мужийн тѳрсѳн ѳдѳр юм байна.

Даанч туг далбаатай машинууд давхиад байсан юм.

Арай гэж учирыг олоод буцаад хичээлээ бичих гэтэл гар салгалаад бичиж чаддаггүй ээ. Үнэхээр их айжээ.

Энэ салют нь одоо хүртэл буудаад л байна.

Айдас гэдэг юмыг яаж алга болгодог юм бол доо. Аминдаа хайртай би ч айхгүй байна гэж байхгүй юмаа.


No comments:

Post a Comment