Tuesday, 22 May 2012
Хос баклавар
Хос морьтой хүмүүсээ намайг жаахан сэнхрүүлээч.
Хоёр туулай хөөсөн хүн ганц ч үгүй хоцорно. Нэгийгээ л барьж ав. Олон долоон юм уруу тэмүүлж гүйхээ боль.
Ганц сайн унаатай байхад Галбын говийг шантралгүй гатлана. Ганц унаагаа л сайн бэлд.
Эсвэл ёстой хэрэгтэй дээ. Боломж байвал хослуулаад морд л доо. Би хос морьныхоо араас хөтөлгөө морь уядым уу гэж бодож байна. Зүгээр ш дээ.
Энэ нийгэмд хос морьтой хүн уяаанд ч үгүй баян ходоодонд ч үгүй хоцорч байна шүү. Боломж олдож байвал хослуулаад, хөтөлгөө морь нэмж аваад мордоход үүлэн бор шиг дүүлнэ дээ.
Нэг бол бүр өөрөөр-Ээ чи чинь одоо юугаа хийгээд явдаг хүүхэнб дээ. Чи бол тэрүүгээрээ явбал амжилт, амьдрал бүхэн чинь гялалзана гэж би нэг бодоод авсан талтай шүү.
Зүгээр суухаар зүлгэж суу. Сур сур сураад л бай. Тэртээ тэргүй хүн насан өөд болох хүртэлээ сурдаг гэнэ лээ.
Бүр өөрөөр-Эмэгтэй хүний үүргээ биелүүлээд ээж, эхнэр болоод Монголын үрсийг маш олон болгоол сууж бай.
Ингээд нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ шүү. Санаа бодлоо харамгүй (сайшааж, сааруулж, зөвлөж, зөөлрүүлж, учирлаж, хужирлаж...гэх мэт) өгвөл маш их баярлах байна.
Баярлалаа.
Shiidver gargah hrgtei blsnuu. Yu ch gj hlmeer um dee hmmm jhn bodjigad orj irnee
ReplyDeleteЗа тэгээрэй. Би нь хүлээж байя.
DeleteЭрдэм номд оройгүй, хичнээн их сурсан хүн ч гэсэн иймэрхүү эргэлзээг байнга дотроо агуулж явдаг байхаа. Миний хувьд дахиад мастер хамгаалдаг юм билүү эсвэл шууд докторт зүтгээд үздэг юм уу гээд шийдэж ядаад л байна. Танилууд дотор гурван удаа мастер хийсэн хүн ч байна. Дутна уу гэхээс илүүддэггүй байхаа
ReplyDeleteГанцаараа биш л юм байна. Ханиндаа эргэлзэцгээе тэгээд шийдэлд хүрье. Хүрлээгийн хэлдэгээр Амьдрал тэр чигээрээ эргэлзээ юм болов уу.
DeleteBi bas atsan shalaand ortsoon
ReplyDeleteТийм үү, одоо тэгээд нэгий нь л хүчтэй барьж аваал сэлж гарна даа тиймээ харин аль нь...
Delete