Sunday, 20 May 2012
Саалиа хураахаар саваа бэлд
Алаг үнээнээс хэдэн литр сүү гарахыг мэдэхгүй. Гэхдээ юмыг яаж мэдхэв хоёр хөхүүр бэлдэе.
90-ээд оны сүүл -2000 оны эхээр айлууд Цагаан Сараар оймс, хөзөр, гарын саван өгдөг байхад оймсыг нь авсан ч өгсөн ч их бэлэгшээдэг байж билээ.
Дээшээ харсан сав. Малгай барагтай өгөхгүй дээ. Доошоо харсан сав.
Дээшээ, доошоо харсан нь чухам ямар учиртай болчихоод байна гэвэл дээшээ харж байвал дотор нь юм орноо гэж.
Нэг айлд хэдэн ч оймс өгсөн яахав дээ. Хүүхдийн тоо нэмэгдэнэ, хүргэн бэрүүдтэй болно.
Сав ихсэх тусам сааль нэмэгдэнэ. Дээшээ харсан бүхэн дүүрнэ гэж.
Дээшээ харсан савгүй байж сааль их авна гэж бодолгүйгээр саваа хангалттай бэлд. Сав чинь л бэлэн байх юм бол бороо их орно, мал таргална, сүү сааль хангалттай авна.
Бэлэгшээлийг бол дээд зэргээр олсон төдийгүй цаанаа нөгөө байх, бий болох гэдэгийг нууцаар гаргаад ирсэн шиг.
Цаашилбал их сааль сүүтэй хувингаа даахгүй бол залуу дуудаж дамжилна. Олон удаа дүүрэн сүүтэй хувингаа дамжилж явбаас дотно харилцаа үүсэж хань, ижил болно.
Цүнхээ бэлд номоор дүүрнэ, чемоданаа бэлд аялалд явна, түрийвчээ бэлд мөнгө дүүрнэ.
Саваа ахиухан бэлдэж саалиа арвин хураагаарай, хурай хурай хурай!
saihan belegsheel baina. savaa belddeg heregee ...
ReplyDeleteТэг хө. Ахиухан бэлдэх тусам ахиу ургац авна.
Deleteyuruul bat orshigee
ReplyDeleteХурай хурай хурай
DeleteХамаагүй хэтрүүлэх дэмий юм байна лээ. Эртээд нэг газар хоол идчээд түрүйвчээ мартаад гарсан нь зөөгч хүү араас ахаа та чемоданаа мартчихлаа гэж эвгүй байдалд оруулсан шдэ. Гэрээсээ хөөгдөөд гуанзанд орж гэдэс гарч байгаа нөхөр шиг санагдсан даа...
ReplyDeleteЗа барагтайхан бүлт үсрээрэй Панда гуай
DeleteТүрийвчиндээ мөнгөнөөс өөр юу хийсэн байсан юм бэ кккккккккккккккккккккккккккккккккккккккккккк
DeleteБаахан бэлгэвч ха ха ха
ReplyDeleteДуугай л байя даа
Delete