Wednesday, 2 May 2012
Гадаад явлаа
Ѳдѳржин шѳнѳжин нисээд маргааш гадаадад очих нь. Чих ѳвдѳѳд яг мажийлаа.
Ѳглѳѳ 8 хагас хүртэл ажиллаад онгоцонд суугаад нэг хотоор дамжаад Монриалын онгоцны буудал дээр ирээд сууж байна.
Орой Торонто уруу нисээд шѳнѳ гадаад нислээ. Нэг онгоцонд суугаад гадаад очих нь гэхээр хаана байх нь вэ. Лав Монгол биш байна.
Хэзээ Торонтогоос Улаанбаатар уруу шууд нисдэг болох болоо. Энэ насандаа үзэх болов уу.
Чих ѳвдѳѳд сая онгоцонд арай л зурхайгаа зуруулцангүй. Миний ард сууж явсан хүмүүс намайг чих нь ѳвдѳѳд байна гэж мэдчээд хамраа чимхээд ний гэлээ, бохь гаргаж ѳглѳѳ, нэмэр болдоггүй. Сувьлагч дуудаад, сүйд майд боллоо.
Сувьлагч сандраад онгоцны ахмадад очиж хэлсэн чинь хурдаа багасгая гэж хэлсэн гэсэн.
Зогсоорой би буугаад алхая гэж хэлмээр боллоо. Дээрийнхээс аймаар ѳвдсѳн. Тэр нэг бѳглѳѳсийг нь хорголоо тоололгүй авья.
Манай даргын зэс цухуйж байх шиг байна. Намайг ѳчигдѳр аймаар алаг үзсэн. Би ёстой нулимс цийлэгнээл шүдээ зуугаал ѳнгѳрлѳѳ.
Тэгсэн ѳглѳѳ намайг том даргын хажууд гүтгээд. Ѳѳрѳѳ хүний цахим шууданг олж уншаагүй байж намайг цахим шуудан явуулаагүй гээд ямар муухай гүтгэвээ.
Би тэгсэн даргын санааг олох шиг боллоо. Намайг гаргачаад ах дүү найз нараа авах гэж байгаа байх. Ажилд ороол маргааш нь ах дүү найз нѳхдѳѳ татаж эхэлсэн гар шүү дээ.
Би тэгсэн ѳчигдѳр алаг үзүүлээд голдоо ортол гомдоод, шѳнѳ нь ѳмнѳ нь ирж 2 сар ажилласан санаа нийлдэг даргатайгаа ажиллаж байна гэж зүүдэлсэн.
За одоо ингээд удахгүй онгоцондоо суугаад Торонто нислээ. Маргааш гадаадаас бичье.
Солонгосоос руу нисэх нь үү? Тэр зэвүүн даргадаа яршиг аа та миний майлыг аваагүй юм уу гээд шууд хэлчихгүй яасан юмбэ? Би лав тэгээд шууд аваад хаядаг штэ
ReplyDeleteТэгж байгаад дараа нэг дайрнааа.
Deleteхэхэ
ReplyDeleteхэ хэ хэ
DeleteBi VP-teigee baildsoon yadgiin durgui hurgeed
ReplyDeleteБи чинь уг нь зѳѳлѳн л байсан. Гэхдээ тэр жаахан эвгүй хэ хэ хэ.
Delete