Thursday, 10 May 2012

Со хүүхэн бид 2


Амарч, зугаалж явсаар өчигдөр Монриалд ирлээ. Буунгуутаа Со хүүхэн рүүгээ залгалаа.


Тэднийх нүүж байна. Нөгөөх чинь орой 6 хагаст манайд хүрээд ир гэлээ. Би ч метрогоо унаал гүйгээл очлоо.

Сүртэй тэвэрч аваал, ам хуурайгүй л Парисийн тухай ярьж гарлаа. Баахан аялсан. Дарсны нь хямдхан, бусад бүх юмны нь үнэтэйг л гайхсан.

Карманы хулгайч бас их гээд л надад өнгөтөөр ярьсан. 10 курс хоол авч идсэн чинь 1000 евро болсон гэсэн кккк. Ёстой нөгөө кайф авна гэдэг нь л тэр байх даа.

 Надад нэг гамсаа шиг чихэр өгсөн. Бид 2 Солонгос хоолны газар очиж хоол идлээ. Би би гээл намайг даасан.

Буцаж явахдаа би АНУ-д амталсан жүржийн жүүс, оргилуун дарс 2 хольж ууснаа ярьсан чинь саваад унасан шүү дээ.

Тэгсэнээ шууд л замаас амтат жүржийн жүүс аваал очоод надад нөгөөхийг маань хийгээд өгсөн.

Гэртээ ирсэнээ нөхөртөө яриад, нөхөр нь бас инээгээд байгаан.

Тэгээл хоёулаа баахан худлаа үнэн францаар бурж байгаал би ч бушуухан амрах минь гээд яваад өгсөн.

Дараа ирэхээр чинь гарынхаа Бибимбабыг хийж өгнөө эндхийн БББ минийхийг гүйцэхгүй гэхээр нь хэлээд юу гэх вэ гээл дэмжээд байгаан. Үнэн юм хойно доо.

07 сарын нэгэнд Канадын төрсөн өдрөөр Монголчууд параданд нь Монгол хувцастайгаа жагсах эрх авсан гэнэ. Түүнд нь нэрээ өгчихсөн сууж байгаа ш дээ.

Хоолой сөөцөн, толгой дэн дун, яаж 14 хоног ажилланаа. Хол байна шүү дээ. Дээрээс нь хичээл гэж стрэсс.

No comments:

Post a Comment