Friday, 13 April 2012
Бид хөгжинөө
Өөдрөг бай, хамгийн гол нь өөдрөг бүх юм сайхан болно гэж бодож яв.
Ялангуяа энэ улс төр, уул уурхай хоёрын олон долоон нааш цаашаа гуйвсан мэдээллээс бүр залхжийн.
Яахав дээ хөгжингүй улсад тохиолддог нэг үе ирээ л биз. Тэрийг тэгж Африкийн дараа орлоо, энэ олон Э-нүүд чинь биднийг идээд дууслаа энэ тэр гээд үнэн мөнийг мэдээгүй байж шуугиад яахнав дээ.
Яс юман дээрээ үнэн гэдэг юм чинь үнэнээрээ л дуусна шүү дээ. Хүн буруу зүйл хийсэн бол буруу зүйл нь буруу болоол өөрт нь буцаад ирнэ.
Өөдрөг бай, сайн сайхан зүйл бод. Дандаа сайн сайхан зүйл төсөөлж бай. Хүн бүхэн адилгүй шүү дээ.
Хүн бүхний жаргал зовлон өөр. Болохгүй зүйлийг болох талаас нь бод, хар. Болохгүй юм гэж байхгүй.
Одоохондоо бид нар нарийн мэргэжилтэн байхгүй болохоор хэдэн ордуудаа гадныханд атгуулчихсан болохоос цаадуул чинь сураад л, юмандаа эзэн болох гээл гүйж л явна.
Энэ олон гадаадын их дээд сургууль төгссөн хүмүүс юм дуулгаж л таараа. Та нар бодоод үз дээ. Монгол шиг ийм олон сэхээтэн, боловсролтой улс өөр байгаа болов уу? Байхгүй байж магадгүй шүү.
Жаахан хүлээ, юманд хүлээцтэй ханд. Сайхан зүйлийг дандаа төсөөлж яв. Юмыг болно бүтээнэ гэж хийж эхэл. Болно доо болно гээд цаана чинь Жавка хүртэл дуу дуулчихсан байна шүү дээ.
Болно, бүтнэ, бид хөгжинө, хөгжих ч хувь заяатай Босоо Монгол шүү дээ.
No comments:
Post a Comment