Monday, 9 April 2012
Удмын бичиг хэрэгтэй юу?
Ганц бие залуус минь холоос эхнэр, нѳхѳр авахгүй бол эсвэл гадаадад гарсан хэдийгээ араас нь хѳѳж олж суухгүй бол удам судар ойртож холилдсоор ...
Үндэсний хэмжээнд гэж хэлж болохоор энэхүү удам судар ойртох, холилдох аюул нь
бид ургийн овоггүй байснаас үүдэлтэй бѳгѳѳд удамын бичиг хѳтлѳѳгүйтэй нарийн
холбож тайлбарлаж болох нь ээ.
Уг нь нэг урагийн овог гээд их зѳв аян эхлүүлсэн боловч манайхны нѳгѳѳ нэгнийгээ
хуулдаг зангийн үлгэрээр 70 хувь нь Боржигон овог аваад үлгэр дуусваа.
Айлын эхнэр LV цүнх барьсан байвал та барьж болноо. Айлын эзэн Hummer авч унасан
бол та авч унаж болноо. Аан харин айл Боржигон овог авбал та дуурайж Боржигон
овог авч болохгүй ээ.
Социализмын үед хүчтэй зѳв бодлого байгаагүй ч бусад бодлого журмын дагуу энэхүү
удам ойртох асуудал зѳнгѳѳрѳѳ шийдэгдэж байсан гэж ѳгүүлж байна. Энэ үнэн байх.
Хүн ам нь ѳсѳѳгүй байхад гадны бодлого дуурайж аймаг орж 10р анги тѳгсдѳг асуудлыг сумандаа тѳгсдѳг болгосноор удам судар ойртолтыг бэлдээд ѳгчээ.
Эрт дээр үеэс ѳвѳг дээдэс минь отрын нүүдэл хийж бэлчээр сольж байсан нь цаанаа холоос бэр, хүргэн оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан гэдэгт маргахгүй бизээ.
Удам сударын бодлого зѳв баримтлаагүйгээс болж бид эхнээсээ энэхүү үр дагаварыг амсаж эхэлж байгаа бѳгѳѳд ирээдүйд улам нэмэгдэх, ѳсѳх хандлага буй ажээ.
Энэхүү асуудал нь манай улсын сум аймаг бүрт тохиогоод байгаа бѳгѳѳд ерѳнхийлѳгчийн зѳвлѳл хүн судлал уруу асуудалыг шилжүүлсэн бѳгѳѳд дорвитой арга хэмжээ авна хэмээн найдан сууж байгаа аж.
Хүн бүхэн дор бүрнээ удам судараа сайн судалж худ ураг болбоос бидний цѳѳхѳн Монголчууд энэ асуудлаас ангид хол байж чадах ажгуу.
No comments:
Post a Comment