Tuesday, 27 March 2012

Ай блогчид минь хаана явна вэ



Хувь, хувьсгалын ажил гээд завгүй яваа блогчиддоо зориулав.




Жихүүн ѳвлийн жиндүү салхи дэгдэнхэн одлоо

Жингийн цуваа хѳврѳѳгүй ч жинчид аянд бэлдэж эхэллээ

Жирмийн цагаан нуур гэсээд усны шувуудаа хүлээж эхэллээ

Жилээс жилд ѳсѳн нэмэгдэж буй блогчид минь хаана явна вэ



Ѳрх гэр чинь үүдээ нээгээд ѳдгѳѳ та нарыгаа хүлээж байна

Ѳндѳг хүртэл ѳѳрийн тань бичлэгт орох гэж ѳнхѳрлѳѳ

Ѳѳрийгѳѳ болоод ѳдѳр бүр харуулдах уншигчидаа баярлуулаад

Ѳнѳр бүл болсон блогчид минь гэртээ ирнэ үү



Нарт дэлхийн уудамд үүрд ханьлах хань чинь блог

Намайг, чамайг учруулах аяны гүүр чинь блог

Миний, чиний хэлээгүй үгийг дамжуулах хоолой нь блог

Мѳнхѳд үнэнч байх чин үнэнч анд чинь блог

7 comments:

  1. neeree blogchid mini haana yavna aa?

    unuu uyed chi l hamgiin ih beegii hiij bidniig terguulj baina daa, ene erchee alddagguim shuu

    ReplyDelete
  2. Гилийн хатан мину, хавар болоод тогтохоо байжээ цаадуул чинь ккк

    Би нь бичлэгээрээ Геннисийн номонд бичигдэх санаа байнаа зам байна уу кккккккккк

    ReplyDelete
  3. Хүн санаа мину, хаана явна вэ, шүлэг хүртэл зохиолоош дээ. Одоо дуу зохиолгох уу хэ хэ хэ

    ReplyDelete
  4. Хэ хэ. Харин тийм байна. Аж амьдралаа дээшлүүлчих гээд л яваад байна. Блогийнхоо бичлэгийг нэмэхгүй гэж шийдсэн шүү дээ найз нь.

    ReplyDelete
  5. setgel davguitheer iishee orj ireed saihan boldiimshuu ..... unudur neg l yamarch nzgui boltsiim shig medremj turuud muuhai bn aa

    ReplyDelete
  6. Хүн санаа мину, Юу гэж байгааа юм бэ блогтоо бичлэг нэмэх бүр амьдрал цэцэглэнэ шүү дээ.

    ul tanih busgui мину, баярлалаа хө, хааяа тийм үе байлгүй яахав гэхдээ түр зуур ш дээ хө. Дараа тийм үе гарвал чатлий хө.

    ReplyDelete