Sunday, 29 January 2012

Би Монгол Эмэгтэй


Би
Хоёр салаа гэзэгтэй
Хормой урт дээл ѳмсдѳг
Хонхорцог дэрлэж унтдаг
Монгол Эмэгтэй





Би
Уянгалаг сайхан хоолойтой
Уртын дуу дуулж явдаг
Угалз хээ гаргаж зүү ороодог
Монгол Эмэгтэй

Би
Жимсэн улаан хацартай
Ѳглѳѳн наранд сүү ѳргѳдѳг
Үдшийн бүрийд хог асгадаггүй
Монгол Эмэгтэй

Би
Сүмбэн цагаан хуруутай
Сүү, цагаан идээ боловсруулж чаддаг
Сүйн холбоогоо нандигнаж чаддаг
Монгол Эмэгтэй

Би
Уран цэцэн үгтэй
Уугуул усандаа залбирч явдаг
Урт эрх гаргаж мэгзэм уншдаг
Монгол Эмэгтэй

Би
Алсын хараа сайтай
Аавын хүүг хайрлаж чаддаг
Алд биендээ томдсон бодол тээж явдаг
Монгол Эмэгтэй

Би
Аав ээждээ элэгтэй
Ард түмэндээ тусалж явдаг
Аргагүй Монгол нутгийг чимсэн
Монгол Эмэгтэй

5 comments:

  1. тиймээ чи минь яах аргагүй сайхан монгол эмэгтэй. ийм сайхан бүсгүйтэй найз байгаадаа их баярлаж явдагааа

    ReplyDelete
  2. Монгол Бүсгүй мину, баярлалаа найзаа, би бас блог найзуудтай байгаадаа маш их баяртай байнаа.

    ReplyDelete