Wednesday, 11 January 2012

Ѳвлийн амралт

Амралт дууслаа. Намараас хойш жинхэнэ утгаар нь 14 хоног ажил, хичээл бодохгүй сайхан амарлаа.





  • Монриал хот орж 3 ѳдѳр бүтэн дэлгүүр хэслээ. 
  • 2 Монгол айлд зочиллоо. 
  • Японы Нэг Литр Нулимс хануг үзэж 2 литр нулимс гаргаж, 2 хайрцаг салфэтка үрлээ. 
  • Баахан ном уншлаа. 
  • Ном, хуанли гээд баахан зүйлс хүмүүс рүү илгээв. Жич: Ном авах санал гарагсан бѳгѳѳд хаягаа ирүүлсэн хүмүүст ѳнѳѳдѳр номоо явуулсан. Номхон далайг гатлаад 14-21 хоногийн хооронд оччихно гэсэн. Номоо аваад хэл ѳгѳѳрэй. 
  •  Ангийнхаа багштайгаа ярьж ангийнханы тухай сонсож утасаа улайстал ярьлаа. 
  • Үеэл эгчтэйгээ 58 минут ярьж баахан сонин содон бүхнийг сонслоо. Ах дүү нараа тэр тэгээд энэ ингээд тэрний эхнэр тѳрѳѳд энэ тэр гээд баахан ярьлаа. 
  • Тѳрсѳн ѳдр ганцаараа тэмдэглэлэээ. Найзууд 24 цаг цахим хэлбэрээр хамт байлаа. 
  • Баахан нэт хэсч хов жив содон сонин бүхнийг уншлаа. Бүх хошин шогийг үзчих шиг болсон кккккккккккккккк. 
Ингээл юунд ч санаа зовохгүй ѳглѳѳ босч нэтээ асаагаал киногоо үзэж уйлаал, Монгол утсаараа дохиж яриал, идээл тэгээл байжийсан чинь амралт дуусчихлаа кккккккккккккккккк. 

2 comments:

  1. unenhuu ih ataarhdag bn shtee hehe

    ReplyDelete
  2. Амраагүйм үү хонгор минээ, Монита чинь бэлгээ авсан гэсээн хө

    ReplyDelete