Хорьтын настай дүү нар минь ээ
Хоёрхон чавхдасаар хорвоог хѳглѳдѳг Морин Хуур шиг
Хайрлаж явах нас шүү, гамнаарай
Арван найман наснаас чинь ялгаатай
Айлын эхнэр эсвэл нѳхѳр болчиж магадгүй
Аанай чи харин тогтох ёстой шүү, ухаажаарай
Ээжийнхээ үгэнд сайн орж
Эдээр биш эрдэмээр биеэ чимж яваарай
Ээ дээ энэ их чухал шүү, сайн бодоорой
Сартай шѳнийн болзоонд зогсохдоо
Саарал цагаан хоёрыг сайн ялгахгүй бол
Сааруулчиж ч магадгүй, сайжруулж ч магадгүй, тунгаагаарай
Орсон борооны хойноос цув нѳмрѳхдѳѳ
Ѳнгѳрсѳнийг дурсаж биш
Ирээдүйг харж сэтгэх ёстой шүү, бүү алдаарай
Гоё сайхан эд хѳрѳнгѳ, чимэглэл гэж
Гадуур дотуур үсрээд яахав ээ
Залуу нас чинь чамайг бүхнээс сайхан чимнэ, гэрэлтээрэй
Хавар, намарын цагаар
Хачин их дулаалж заншаарай
Хайруу хѳтүүд жиндэх вий, бѳѳцийлѳѳрэй
Бор дарсанд шунаад яах вэ
Борви бохисхийлгүй ажилд суралц
Буурай болхоороо тогтоож уухгүй юу даа, нялхраарай
Хѳнгѳн, хуурмаг зүйл мэр сэр бий
Холуур болж ѳгвѳл бүр холуур
Даялж биш жишиж ѳнгѳрѳѳрэй, бас болгоомжлоорой
Бачимдаж, бухимдсан ч гэлээ
Болох болохгүй үгсээр хэн нэгнийг бүү гомдоогоорой
Болж ѳгвѳл баярлуулж яваарай, буурь заагаарай
Хорьтын настай дүү нар минь ээ
Хайртай гэдэг үгийг хэлж яваарай
Хайр дээр чинь амьдрал тогтдог юм, жаргаарай
баяр хүргий
ReplyDeleteюун лаг захиас сургаал бичээ вэ
УУБ
Баярлалаа, тойрж биш туулаад гараад ирлээ ш дээ ккккк.
ReplyDeleteWOW, BIG BIG LIKE! Mundag goyo bolj...
ReplyDeleteБаярлалаа, Монгол Бүсгүй мину.
ReplyDelete4 биш 3 мөртүүд их сонирхолтой болж
ReplyDeleteЖаахан хөгжүүлий даа тэгвэл ккк
DeleteӨө энэ цагийн агуу блогчин бншд.
ReplyDeleteЗа маш их баярлалаа.
DeleteLike. Их таалагдлаа.
ReplyDeleteМаш их баярлалаа.
DeleteLike. Их таалагдлаа.
ReplyDelete