Wednesday, 4 January 2012

Хуймаг

Бид чинь боорцогны хүүхдүүд байлаа. Гэрийн боорцог л хамгийн гоё нь байсы ш дээ. Тэр үйлдвэрийн боорцог нь тэмээ хариулж яваа надад олдохгүй ээ.

Тэгэхээр бие махбодь хаана байгааг харгалзан боорцог нэхээд сүйд болноо. Ѳѳрийн эрхгүй хуймаг хийж оволзсон хүслийг дарж байна. 6, 7 цагаар хиншүү тавиад боорцог хийх зав үнэндээ алгаа.

Тэгээд амар бас үтэр түргэнийг нь бодоод сайхан хуймаг хийлээ дээ. Нэлээд хэд хоног идчихнээ. Хуймаг бас гоё амттай шүү.

Ус гурил 2оо зуурцан байгаа нь

Орц ...Гурил

Орц...Ус

Хайруулын таваг дээрээ хайрч байгаа нь

Тэнийлгэнээ сайхан

Нѳгѳѳ талы нь хайрч байгаа нь

Ингээд л болчихлоо доо

10 comments:

  1. zuvhun us guruluu? uur um hiidiimuu ih l goy haragdaad bhdaa

    ReplyDelete
  2. Тийн хѳ, чихэр их иддэг бол сахартай усаар зуурч болно. Гол нь гурилаа сайн хутгах хэрэгтэй. Бѳѳрѳнхийгүй болтол нь хутгана,сайхан наалдаад ирнэ тэгэхээр нь хайрна.

    ReplyDelete
  3. kkkk huimag gediimuuu manaihan hairmal gedeg blaa namaig jaal bhad hurdan hiideg bas amttai boldiin te

    ReplyDelete
  4. Нутгийн аялгууны үг юм уу даа хэ хэ хэ. Хуймаг гоё шүү.

    ReplyDelete
  5. Харин би бол -дусаадаг гамбир- л гэдэг юм. Бага байхад их иддэг байж дээ.

    ReplyDelete
  6. Anonymous мину, наад нэрийг чинь анх удаагаа сонсжийн кккк

    ReplyDelete
  7. Гоё нэр байгаа биз дээ угаасаа л дусааж хийдэг

    ReplyDelete
  8. Anonymous мину, тийм байна гого нэр байна дараа үгсийн сандаа нэмчлээ хѳ.

    ReplyDelete
  9. хуймаг гэдэг байсан юмуу манайхан хөгшин боорцог гэдэг байсаншт хэхэ

    ReplyDelete
  10. Delgermee Erka мину, хүн хүн өөр өөр нэр хэлхийн тээн. Монгол хэл баялаг шүү.

    ReplyDelete