Энд ирээд маш сайхан, тайван удаан болсоноо цаг, хором бүхэнд мэдрэх юм даа. Учир нь эд нар их тайван, амгалан, сүх далайтал үхэр амар хүмүүс шүү дээ.
Ялангуяа тэр бичиг цаасныхаа ажилд бол за тэгээд Жаран жилийг туулавч Хариуг нь хүлээсэн хэвээрээ гээд л сууж байх нь тэр. Нэг бичиг баримт шинэчлэх, өөрчлөх гээд өглөө, дор хаяж сарын дараа бүр цаашилбал 3 -6 сар бүр жилийн дараа ч хариу нь гарна шүү дээ. Энд тэнд үнэмлэх, бичиг баримтаа өгөөд мартаад бүр мартаад дууссаны дараа хариу ирнэ. Үнэн гайхалтай.
Намар нотариатаар хэдэн хуудас дээр тамга даруулах шаардлага гараад очсон чинь дараа 7 хоногт ирж ав гэдийн. Яг саваад унах гэж байгаам чинь. Үгүй ээ жаахан наашлуулах арга чарга бий юу гэсэн чинь, харин ч хурдан нь энэ шүү үгүй бол 21 хоногийн дараа бэлэн болно. Чи харин захиалга өгөөгүй шууд орж ирсэнээ мэдэж байна уу гэдийн ва ха ха ха. Юу вэ тэр 7-21 хоногт нь би нэг Нотариатын газар байгуулаад, татан буулгаад дахиад байгуулах цаг биз дээ.
Дэлгүүрээс тавилга авахым бол яг өдөртөө хүргэж ирж харагдаач. Дахиад 14-21 хоног болоод мартсан дараа хүргэж ирий ш дээ. Бүр нэг хэмнэлийг нь удаашруулчихсан клип шиг, сонин.
Бүх юманд урьдчилан захиалга өгнө. Захиалгагүй юу ч явахгүй. Хөдлөх ч үгүй.
Тэгсэн манай энэ ажил дээр бас тэр нэг систем нь байдын. Дарга нэг ажил өгдийн. Тэгэхээр нь би түүнийг нь гялс хийгээл очсон чинь Хүүшээ гээл орилдийн? За юуг нь буруу хийчэв дээ гээл дотор арзайж байсан чинь: Чи чинь робот биш үү? Наад гар, нүд, хөл ам чинь энгийн юм уу? Ямар хурдан хийчихдийн гэж авдын. Би одоо эд нэр шиг нь нэг ажилыг нь авчаал хадгалаал, хайрлаал, нандигнаал, мартсан цаана хийгээл өгөх юм байх.
Монголд чинь юун дараа 7 хоног маргааш ч гэж байхгүй гээл шахдаг биз дээ. Гүйгээл гүйгээл, гүйгээл, гүйгээл, хийгээл, хийгээл, хийгээл байдаг биз дээ. Гэтэл хөгждөггүй ээ. Энд бол суугаал суугаал суугаал, удаал удаал удаал тэгээд хөгжөөд байхымаа. Учир юунд байна вэ?
наа газар чинь очиж амьдархысаа нээрээ, юуун жаргацын бээ? энд чинь хурдан хурдан гээл шахуулж өгий шд.
ReplyDeleteИрээчээ ирээч. Энд удаашруулцан дүрс шиг гоё ш дээ хэ хэ хэ.
ReplyDeleteхэхэ. энэ кино шиг юм байна л да.
ReplyDeletehttps://www.youtube.com/watch?v=bY73vFGhSVk
Энэ хануг нь үзнээ.
Delete