Sunday, 21 November 2010

Кюбэк бүтээгдэхүүн үйлдвэрлэв

Канад-ын Кюбэк мужийн нэрийн бүтээгдэхүүн хэд хэд байдым байх. Түүний нэг нь лав Пүтинн гээд нэг шарсан төмс, бяслагтай зууш за эд нараар бол хоол юм даа. Эд нэр за манай үндсэн хоол гоё байна уу гээд дандаа асуугаастай. Яаж ч бодсон махны үнэр ч байхгүй юманд яагаад ч дурлахгүй л дээ цааадах чинь.
Бас нэг нэрийн бүтээгдэхүүн нь гэрийн нэхмэл тавчик гэж байга. Энэ гэхдээ зүгээр нэг нэхсэн тавчик биш л дэээ. Их учир жанцантай эд л дээ. Эхлээд би нэт-с хэвий нь аваад нэхсэн чинь болдоггүй дээ. Бүр гайхаад хаячаад танил хүүхнээс асуутал харин зааж өгөв. Өө тэгээд өсгий нь болдоггүй. Бас л асуув. Тэгж байж нэг юм бүтээгдэхүүнийг нь гартаа оруулж авав. Энд байдаг танил, найзууддаа бүгдэд нь нэхцэн байж байгаа. Одоо шинэ жилийн бэлэг гээд явуулчина. Өнгө, мөнгө дутагдана гэхийн биш би одоо өөр юу өгч гайхуулхав дээ. Гараараа хийсэн бас сэтгэл шингэсэн юм өөр биз дээ тиймэээ.
Хальт хэдэн патиар оруулав. Таалагджуул хэлээрэй. Би нэхээл өгнө шүү. Эднүүд 2 цагт нэг хосыг нэхэж дуусгадаг гэсэн. Би тэр рекордонд хүрч чадаагүй байна. Аав, ээж, охин 3-ын загвар оруулав.

2 comments:

  1. Саак саак, ёстой их таалагдаж байна. Зүүнийхээ зургийг бас оруулаарай чи мээнь

    ReplyDelete