Thursday, 24 June 2010

Юу вэ?

Та минь ээ юу вэ энэ тэр ккккккк. Сар дуусах гэж байсан чинь блогт маань ганцхан бичлэг байна ш дээ. Аягүй шинжлэх ухаан, бодлогын чанартай юм бичнэ гээд байсан чинь амжихгүй байна ш дээ. За ямар ч байсан нөгөө Франц хэлээ төгссөн одоо зүгээр Францаар яриад яриад, орчуулаад орчуулаад явчих нь тэр. Нөгөө гэрчилгээгээ 10 сард өгөх юм гэсэн. Аймаар хүнд сурталтай байгаа биз. Эдний энэ их хүнд сурталыг нь би наслахтай нь холбож үзээд байгаам. Урт наслана гэж юухэвээ. 80,90,100 энэ тэр гарна ш дээ. Тэгээд урт насалдийм чинь нэг бичиг баримтыг бол тэгээд 6 сарын дараа боловсруулах бол юу ч биш. Өнөөдөр энэ Кюбек мужийн төрсөн өдөр гэнээ. Бөөн л шоу, цэнгээн, жагсаал юу болхын бүү мэд. Энэ Монриал хот тэгж байгаад их завгүймаа. Зунжингаа л баяр, наадам, дуу, хуур болхым гэнэ дээ. Мартсанаас нээрээ өчигдөр нийслэл Оттава хотод газар хөдөлсөн гэнээ. 5.0 юм байхаа. Тэр зэрэгт аяга энэ тэр ойчдог, чичиргээ мэдэгддийм байх. Манай ангийнхан төгсөөд ийш тийшээ нисэн одсон доо. Зарим нь ажил хайгаад зарим нь гэр рүүгээ амраад, бусад нь ирэх намар сургуульд сурна гээд бөөн л завгүй хүмүүс байна. Манай Со охин ямар ч байсан нутаг буцсан байх. Тэнд очиж ажил хийнэ гэсэн. Бусад нь ажил, төрөл гээд л гүйцгээж байгаа байх даа. За би бас ажил хайжийн хи хи хи. Ажил үтэр, түргэн олдох болтугай.

No comments:

Post a Comment