Sunday, 23 May 2010

Зүүд

Ойрд энэ зүүд найзтай үнээр учир ургуулжийнаа. Зүүдэлдэггүй ч өдөр гэж алга. Яджийхад нэг зүүд тайлдаг ном авчихсан чинь тэр үү бүр өдөр бүр зүүдлээд салдаггүй эээ хи хи хи хи. Одоо тэгээд хүн амьтаны зүүд энэ тэр тайлаад суужий ш дээ найзууд минь. Юу болкээдайгаан бүү мэдээээ.
Энэ зүүд гэж сонин юм шүү. Уг нь би саяханыг хүртэл хүн өдөр юу бодно түүнийгээ зүүдэлдэг гэж боджийлаа. Гэтэл үгүй байна. Би бүр огт танихгүй шахуу мэндэлдэг ч үгүй тийм хүмүүсийг зүүдлээл наасан ккккккккк. Юун бодох энэ тэр вэ айн. Гайхалтай юмааааа. Урд шөнө бүр яаж зүүдэлсэн гээч бүр давхар зүүдлээд. Зүүднээсээ сэрчлээ гэсэн хэрнээ дахиж зүүдлээд.
Тэгээд зүүдлээл үргэлжлүүлээд явж өгжийсөн чинь энэ хажуу дахь сүмийн хонх дуугараад сэрээчихсэээн. Бүтэн сайн өдөр бүр эд нар сүм явж мөргөл хийнэ. Тэгээл яг 08-30-с 09-00 хүртэл хонх нь дуугарна. Чанга ч гэж жигтэйхан. Ойрд +30 градус хүрээд цонх, балкон хамаг юмаа нээгээд унтсан чинь чихний хэнгэрэг хагалах дөхөв ш дэээ.
Зэ тэр яахав дашрамд дурдахад зүүд тайлна шүү хо хо хо хо хо хо хо.

No comments:

Post a Comment