Monday, 14 December 2009

Дүпаркэтээ саначихлаа

Энд 45 хоносон чинь Дүпаркэтээ саначихлаа. Жижигхэн газар л даа. Сум шиг гэх үү дээ. Нэг сайхан юм нь гараал явахаар бүх хүмүүс таниал хүүе хаае гээл мэндлээл. Нутгаасаа гараад анх шууд очсон болхоор нэг л дотно санагдаад гоё байдын. 9 сард гэрийнхээ үүдэн дээрээс авсан хэдэн зургаа оруулчихая. Энэ харагдаж байгаа нуур удахгүй хөлдөнө байх бараг хөлдөж байгаа байх. Тэгэхээр нь муурын байшингаа түлхэж оруулаад загас намнамой гэсэн.

No comments:

Post a Comment