Wednesday, 2 September 2009
Ганц бие хонгоруудад
Энэ их сайхан, үнэн дууг би оюутан байхдаа дуулдаг байсын. Гэхдээ айлын найран дээр биш шүү. Найз нөхөддөө, ихэнхдээ ганц биеэрээ гунхаж яваа бас хосоо хүлээж буй найз охидууддаа дуулна. Нэг бодлын найзы нь дуудаж байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ би бөөлдөггүй шүү. Тэд яадаг гэхээр найзтай болмоорийн, сайхан эрхэлмээр, туньмаар, дурлал шиг асмаар байна гээд ядчина. Би сэтгэлий нь сэргээж дуулдаг байлааа. Зарим нь шууд уйлаад наачина. Яасан үнэн дуу вэ? Үнэхээр надын дуу байна энэ тэр гээд элгэн дээрээ гараа наагаад маяглаал явчий ш дээ. Ингээд зүрхээ барьж уншаарай. Аан тийн ганц бие хүмүүс сайн залбирч уншвал тун удахгүй борлогдий шоо.
НЯЛХ БАГЫН СЭТГЭЛ
Нялх багын сэтгэл
Халин нисээд одлоо
Халх монгол бүсгүй/залуу
Хань минь хаана явна вэ
Ай чи минь хаана явна вэ
Аз заяах бурхан
Өрх гэрээ бариад
Өр зүрхнээ хослох
Хань минь хаана явна вэ
Ай чи минь хаана явна вэ
Нарт дэлхийн уудамд
Үүрд ханьлах ханиа
Олж харахгүй л байна уу
Огт таниихгүй явна уу
Ай чи минь хаана явна вэ
No comments:
Post a Comment