Wednesday, 1 July 2009
Миний нэг найз надтай хамт Канадад ирсэн...
За энэ найз надад их сайн. Юу билээ 10 жилд байхдаа л танилцсийн байна. Сард нэг заримдаа 2 удаа над дээр зочилно. Нэг ирэхээрээ 2-3 хононоо нялуун гэдэг чинь.
Ойрын хэдсэн сар над дээр ирээгүй юм байна. Хөөрхий өөр найзууд дээрээ зочилсийн байгааз. Говьд ажилынхантайгаа Баян Заг ороод дараа нь ууланд очиж хоноход л найз захиа илгээгээл байсийн. Очино шүү удахгүй гээл.
Тэгээд хөдөө гэртээ очоод тугалын зэлэн дээр аргал түүжийсэн чинь гэнэт гараад ирдийн. Намайг хөдөө очсоныг яаж мэдсийн бүү мэд. Бодвол виз гарсаныг мэдээ л биз. За тэгээд хол явах гэж байж хөөлтэй биш хөдөө гэрт хамт 2 хоноод аймаг явсан чинь дагаж л байна. Ээж энэ тэр бүр гайхаад наадах чинь яагаад байна гэдийн тэгэхээр нь зүгээрээ ингэдийн аймаг орж байгаад хор найруулнаа гээл хэлцэн.
Аймагт ирээд хор найруулж амжаа ч үгүй орой нь ирээл өглөө нь УБ ниссийн. Гэртээ ирэнгүүтээ л хор найруулаал байхгүй болгосоон нөгөө найзыгаа тэгсэн чинь жаахан нам дарагдаад бас гүрийсээр л байна.
Явна гээд найзууд, ажилынхантайгаа уулзсан чинь дагаал явдийн за за хол явах гэж байж нэгнийхээ мууг үзээд яршиг гээд дугуй л байсан.
Явах дөхөөд байдан найз явдаггүй шүү, хөөлөө, загналаа, бүр зодсоон харин нь нэг явдаггүй хувцасныхаа өнгийг сольчоол гүрийгээд байсан.
Тэгсэн ажилынхан тэгдийн найз чинь ирээд нэг л юм нэмэгдэж гээд найзыг минь хэлээл авдийн. Би ч дуугай л байсан.
Тэгэхээр нь миний хүн чанар хөдлөөд өөрөө явах болохоор нь л үдье гээд цуг аваад ирсэн. Энд бас хаа сайгүй дагаастай хүмүүс бас юу гэж бодож байгаа бол царай муутай дээрээс нь бас.... гээл.
Тэгсэн өнөө өглөө боссон чинь нөгөөх чинь нэлээд жижгэрсэн байна тийм байлгүй дээ хүнийг юм ч яриулахгүй цагдаад байсийн яахав дээ бас манай найз хүн чанартайм байна.
Одоо удахгүй явна гэдэгт гүнээ найдаж байгаа шүү найз минь хүний өмнөөс ч эгц харуулахгүй юм. Энэ удаа найз ёстой удаан зочилж байна даа. Нөгөө найзуудтайгаа муудцийн болов уу. Бүр солих хувцастай ирсэн байна. Эхний 7 хоног цагаан дараа нь бор хувцастай болжийн.
Найз хомхой минь одоо ойрд жаахан удаж байж ирээрэй.
Ха ха ха. Сайхан бичжээ.
ReplyDeleteНаад найз чинь хэд хоногийн өмнөөс над дээр ирсэн байж байна ш дээ. Чи арай надруу очоо гээд нааш нь явуулсан юм биш биз дээ?
Зивирокс гээд тос түрхээ л явж байна. Бас л эвгүй найз даа наад чинь.
Lemon найзаа баярлалаа.харин тийн баахан зовиракс авчирсан. Балай үнэтэй хог байлээ. Лемон найзыгаа сайн танихгүй байнаа. Боломжтой бол өөрийгөө танилцуулаач хө.
ReplyDelete