Monday, 27 April 2009

Амралт эхэллээ

Өнөөдрөөс өө биш өчигдрөөс амралт эхэллэээ. За одоо амралтаараа хийх зүйлсийн талаар жагсаалт гаргаад ажилдаа явах өдрөө дүгнэж хэлэлцэнэээ. Аан тийн эхний өдөр жаахан унтсан аргагүй ш дээ сүүлийн 2 шөнө бараг унтаж чадаагүй ш дээ. Учир нь хайрын дээд ханьтайгаа яриад хүн ер нь дуралхаараа тэгээд бүгдийг хаядийм биш үү нойр, хоол, машин, унаа аайн. За төлөвлөгөөндөө эргээд орьё.
  1. 1, 3, 5 дахь өрүүдэд бүжгийн дугуйландаа явах
  2. Шуудайны тал борцоо болкон дээр сууж байгаад аан тийн бас хөгжмөө сонсож байгаад нүдээд саванд хийх
  3. СБД-ийн НДХ орж ТББ-т ажиллах байхдаа даатгал төлсөн баримтаа олж, баталгаажуулах
  4. Аянгын бороо жүжигийг Чимгээ найзтайгаа үзэх
  5. Нагац эгчийн хүүхэд хашаанд гэр барьж гарсийн тэднийд очиж гэр хороололд хэрэгтэй юм манайд байвал аваачиж өгөх
  6. За нэлээд хэдэн найзтайгаа уулзах байх
  7. Ятгын дугуйландаа явдийм уу яадийн билээ их олон юманд явахаар ядраад байдиймааа. за яаж ч магадгүй гэж
  8. Гоо сайхны бараа захиалж авах
  9. 20 жилийн дараах "Цэцэг нялхарсан зун" өгүүллэг дээр ажиллах
  10. Балконоо янзлуулах
  11. ДЗ-ийн хэдэн нөхдөө хүлээж авч, дайлах
  12. Гоё концерт байвал үзнээээээээээ
  13. Ёстой дэлүүр хэсч өөртөө хувцас, хунар авахгүй шүү, дэлгүүр орвол хүнс л авна
  14. Аниагийнд зочлох, бурах
  15. Ээнээ, Түк Түк 2той Woman's day хийх
  16. Тэнгист очиж нэлээд хэдэн кино үзнээээээээээээ
  17. Замын Цагдаагийн газар орж жолооны үнэмлэхээ сольж болох эсэхийг дахин лавлах
  18. Ээждээ гоё юм авч дүүгээр явуулах
  19. Зураг угаалгаж хөдөө явуулах
  20. Хард диск худалдаж авч хагас мэдээллээ хуулах
За за боллоо зөндөө их юм амалчихлаа, Амралт дуусаад та нартайгаа цуг дүгнэнээ би ер нь амждаг хүн үү амждаггүй хүн үү гэж хэ хэ хэ хэ.

No comments:

Post a Comment