
Wednesday, 22 April 2009
Залуу насны учрал дууны хорвоод...
Би энэ шүлэг ч юмуу хэлхээ ч юмуу юмыг зохиож байсийн. Та нарт сонирхуулж байнаааа.
Залуу насны учрал дууны хорвоод
Сар асгарсан шөнөөр
Шөнө дундын болзоонд зогсож
Сэтгэлээс эрсэн хайраа
Сартай шөнөөр хайж явна
Хайрын гэгээн бороонд зогсож
Хайрын дээд хань минь гэж хэлэх юмсан
Хайртай байсныг чинь мэдсэнгүй гээд
Хотын гудамжинд шөнө болгохгүй юм шүү.
Унаган хайраа анхны хайр шигээ санаж
Уйлаад хэрэггүй ээ гэж бодсон ч
Уулзах л юмсан даа гэж зүтгэсээр
Уйлах эрхгүй хайр болгочих юм
Гэгээн гуниг тээсэн зүүдний учралд ирээд
Гурав ч алхалгүй санах л байж дээ гээд
Гэрэл сүүдэр хоёрын дунд
Гэгээн совин үлдээх юм даа
Сүүдэр үргээсэн хайраа насны хайр шигээ санаж
Сэтгэлийн гэрэл, гэгээ хоёртоо итгэж
Шүхэр сарны доор
Шөнө дундын бүжиг бүжсээр...
Би гэртээ, би буруугүй шүү
Бүсгүй минь баяртай гэж өөртөө хэлсээр
Болдоггүй шүү гэж бодсоор байгаад
Бурхнаас нуусан амрагтай болчих юм
Цас хаялсан өвлийн үдэш
Чамайг хайрлахыг надад зөвшөөрөөч хэмээн орилход нь
Цасан охин болтлоо сонссоор
Чам уруу л гэнэ дээ би гээд хэлчихсэн
Оюутан охидод өрөө хөлслүүлнээ
Онцгой төрсөн бүсгүй шүү гэхэд нь
Охин заяагаа умартаад
Орь залуу нас гээд босоод ирчихжээ
Үүлэнд хэлсэн үлгэрийг
Өнчин хайрын дуу болтол сонсохдоо
Өвлийн шөнийн уртад
Үүр битгий цайгаасай гэсээр сэрмой.
Хайрын орчлонгийн хар нүдэн бүсгүй минь
Хүрээ юу байшиндаа
Хамтдаа жаргая гэхэд нь
Хайрын цас ороогүй байна
Хайр хайраа өөрөө олдог шүү дээ гэж буцаалаа.
Монголжингоо бүсгүйчүүдийг
Минийх болоогүй амраг юм чинь
Мэнгэ төөрсөн амрагаа болгоё гэж
Мянга нэгэн шөнийн үлгэрт шивнэсээр...
Дурлалд би яараагүй л гэж бодох юм
Дурлачихжээ гэж бас хааяа бодох юм
Дуунд уярах хорвоогийн тэгвэл
Дурлалын сум нь би болоёоо
Салж эгээрэх хорвоод
Санаанд илхэн ханиа олноо
Сэтгэлийн гэрэлтэй амраг минь
Сүүдэр цармын цэцэг дор нуугдаа юу?
Хайрын наран жаргаагүй байна
Хос хун болж амьдаръя
Хайрыг хүндэлж яваарай
Хонгорзул цэцэг гомдчихно.
Амьд үлдэхийн нууцыг хэлж өгөөч гэвэл
Амьдрал байнаа саак амьдрал гэж хэлэе
Амьдрал гэж энэ юм уу гэвэл
Амьдралаа би чамд хайртай гэж хэлэе!
Зохиогч Цоги
2007-08-12

oooooh zaza bolor comd orooo
ReplyDeleteDuu bayrlalaa shan uram ugluu. Odoo neg zohiol deer ajillaj bgaa he he he. Teriigaa duushaar tawinaa bas. Bayrlalaa
ReplyDelete