Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 14 February 2011

Х.Дондог Монголоо эрсэн Монгол

Нэр нь хүртэл нэгийг бодогдуулсан энэхүү номыг та бүхэндээ танилцуулж байна. Судлаач Х.Дондогийн бичсэн эл номыг зөвхөн Монгол хүн мэдэрч, ойлгоно гэдэгийг нэмж өгүүлье. Орчин цагийн ороо бусгаа үед Монгол хүн гэж хэн болох, ямар байх ёстойг маш олон жишээ, тодотголоор өгүүлсэн төдийгүй хот, хөдөөгийн ялгаа, яагаад ялгарсан, яагаад ялгах болсон тухай маш сонин бөгөөд үнэн жишээгээр өгүүлжээ. Энэхүү номыг Интерном болон бусад номын дэлгүүрүүдээс худалдан авч болох бөгөөд зөөлөн, хатуу гэсэн хоёр хавтастайгаар 15 000, 18 000 төгрөгийн үнэтэй борлогдож байна. Ялангуяа гадаадад суугаа ах дүү, найз нөхөддөө нутгийн үнэр болгож илгээвээс маш үнэд орох эрдэнэ болон хувирна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Монголоороо гоёж, омогшиж явах болтугай. Номын цагаан буян арвин дэлгэрэх болтугай.

Tuesday, 8 February 2011

Шинийн үзүүр хаа хүрэв?

Шинийн үзүүр Норт Бэй хүрч, ширдэгний үзүүр хэдэн шил улаан дарс ууж нугаллааа. Сайхан нартай өдөр Монгол айлд зочилж, бууз, хуушуур, цуйван идэж Монгол дуу хөгжим сонсож, Монгол шууд нэвтрүүлэг үзэж Монголоор ярьж за даа Монголд очоод ирэх шиг л боллоо доо. Бөөн эрч хүч, энерги автобуснаас буулаа. Тухайн айлын эзэгтэй шиг сайхан хоол хийж сурах юмсан даа. Хүүхэд гараад ирэхээр сурах байгаа.
Өө тийн даалуу бас тоглоод би ч ууж идсэнээ эхэлж яриад хасах тал уруугаа л явж байна даа.
Даалууны нэрнүүдийг тас мартсан байна лээ. Гэхдээ гоё тоглосоон. Өө тийн ш дээ би эхлээд боол болж байснаа дараа нь дороо боолтой болоод тэгсэн намайг Их Хатанаар өргөмжлөөд кккккккк.
Аав, ээж, ах дүү садан шиг минь зочилж дайлаад л одоо яахав юу хиймээр байна гээд л явахад бөөн бэлэг сэлт бэлэглэээд их сайхан дайлуулаад аан тийн ул боов хүртэл өгөөд маш сайхан зочилсон. Гэтэл би нэг аяга ч угаагүй. Үгүй ээ зүгээр сууж бай гээд л хөдөлгөөгүй.
За тэгээд зочилсон айлдаа дайраад ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг ундарч байхыг хүсэн ерөөе!
Жич: Зочилсон айлын тавгын идээний зураг оруулав.

Monday, 31 January 2011

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Ах дүү Монгол зон олон минь Сар шинэдэээ сайхан шинэлж, Туулай жилдээ олз омог, амжилт, бүтээлээр дүүрэн явах болтугай!
Даага далантайн
Бяруу булчинтай
Сүрэг тарган
Онд мэнд тарган орж байгаа биз дээ.
Би нь гэртээ бууз чанаж идээд Өгөөжийн еэвэнгээ мэрээд за тэгээд сар шинэ юмдаг уу даа. 5 дахь өдөр Норт Бэй явж Монгол айлд 2 хоноод ирж магадгүй. За тэгээд тэр шив дээ. Та нар минь сайхан шинэлээрэй.
За айл бага хэснэ биз дээ, ханиад, томуу их байгаа шүү дээ кккккккккккккккк. Хэн хэдэн уут бэлэг цуглуулсанаа хэлээрэй.
Хэм өндөр рашаан нээх хүртээд яахав дээ. Жүжигчин Мөнхсайнхан хэлсэн байлээ ш дээ. Сар шинэ бол ургийн баяраа гэж. Тиймээс ах дүү, өвөө, эмээ, настан буурлууд дээрээ очиж золгоод тэгээд болжухуй.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Tuesday, 25 January 2011

Эмэгтэй хүн Сугар, Эрэгтэй хүн Ангараг гараг-с

Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн нэг хүн болж чадвал хэнд ч дийлдэхгүй болдог гэж Донж-ын Төгөлдөр хэлжийлээ ш дээ. Бодсон чинь үнээр утга, төгөлдөр, үнэн ажгуу.
Ойрд энэ Ангараг, Сугар гарагаас ирсэн хоёр хүний тухай ном уншаад, утгыг олж, хужирыг тунгааж байна ш дээ. Дэхээр амьдралын энэ харьцаанд орсон ялангуяа залуус уншихад илүүдэхгүй ном гэж зөвлөх байна. Ялангуй хэрэв хэн нэгэн гэрийнхээ хүнтэй ойлголцож таарахгүй байх аваас энэхүү номыг уншихад уучлаад, ойлгоод, дотор онгойгоод нийлээд явчих нь ээ.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний байгалаас заяасан зан чанар, увидас гэдэг зүйлийг хэн хэн нь ойлгож мэддэг байх хэрэгтэй. Заавал энэ хүний эцэг эх, ах дүү нар нь тийм тэгээд дуурайсан гэдэг ч юм уу эсвэл энэ нэг тийм ийм гэж бодхоосоо илүү тэрхүү байгалийy зан чанарыг ухаж ойлгосон авсан харилцааны асуудал гарахгүй нь эээ.
Би одоо тэгээд ном яриад өгчилтэй нь биш дээ. Өөрсдөө уншуул тиймээ. Бас л шүүрс алдахаар юмс байна лээ шүү дээ.
Англи хэл дээр унших хүсэлтэй хүмүүс байваас надад цахим хэлбэрээрээ ном нь байгаа гэдэгийг дамжуульяаа. Асуувал би нь шууд явуулчихнаа.

Sunday, 16 January 2011

Зөвлөгөө

Юмыг яаж мэдхэв, гадаад явах гэж байгаа хүн байвал гээд бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Дандаа болсон явдал бичиж байхаар хааяа өөрийн бодол, сэтгэлээс урган гарсан зүйлийг оюун ухаандаа тунгаан бодож, шүүгээд та бүхэнд толилуулж байвал бас тустай юу.
Мэдээж хүн бүр өөр өөр шалтгаан, ажил төрлийн асуудлаар явах байх. Гэхдээ түүнд бас бүгдийг хамруулах хамгийн том зүйл бол МОНГОЛ СОЁЛ. Чи өөрөө Монголыг аваад явж байгаа юм шиг бодож, сэтгэх хэрэгтэй. Би Монгол хүн гэхээр бүгдийг мэддэг, чаддаг болчихдоггүй. Тиймээс наана нь бэлдэж, сурах хэрэгтэй. Үүнд:
-Монгол бүжиг, дуу хөгжимийг ядаж ганц ганцыг сурах хэрэгтэй. Нэг ая, дуу тоголдог байх. Би одоо бодож сууна. Багадаа өвөөгийнхөө дэргэж байж яагаад морин хуур сураагүй юм болоо гэж. Тэр үед бас эмэгтэй хүн нээх тоглодоггүй байсан байх.
Хөөмий- Энэ бол үнэхээр агуу. Монгол хүн бүхэн хөөмийлж чадах байх гэж боддог. Боломж олдвол үзээд алдахад яагаад ч гарздахгүй.
Монгол бүжиг- Сайхан дан дээл, ууж, тоорцог, гутал байхад гангараад явчихна. Учиргүй биелдэггүй юмаа гэхэд гол гол элементүүдийг мэддэг байх
Монгол хувцас, дээл боломж чадлаараа авч явах- Хүн болгон Монголоос ирсэн гэхээр сонирхохгүй. Сонирхлоо гэхэд интернэт-р хайгаад нарийн судлах нь ховор. Үүний тулд ганцхан нүдийг нь л татах. Энэ бол Монгол дээл, хувцас. Чамайг хамгийн сайхан чимэх зүйл бол МОНГОЛ ХУВЦАС. Victoria secret, Christian Dior, Dolce & Gabbana-с л хол сайхан чимнэ. Бүр залуу харагдуулна.
-Ганц хоёр Монгол открыть, дурсгалын зүйл авах
Манайхан айлд хоосон зочилдоггүй тул үүнийг хүн бүхэн санаж байгаа байх. Хүний төрсөн өдөр болход тэр оронд байгаа зүйлс авч очсоноос Монгол открыть аваад очвол хавь илүү.
Эмэгтэй хүн юм болхоороо хувцасны тухай өгүүлж чадахгүй нь. Ер нь гайгүй энэ тэр гэсэн хувцасаа хэрэгтэй хүн байвал тараагаад ирэхэд ер гэмгүй. Гадаад оронд мода болон цаг уур, орчины өөр нөхцөл байдлаас шалтгаалаад таарахаасаа таарахгүй нь их.
Ноолууран даашинз, малгай ороолт авчирахаа бас бүү мартаарай.
Миний бахархдаг зүйл бол БОСОО МОНГОЛ БИЧИГ. Надаар Монгол бичигээр нэрээ бичүүлж шивээс хийлгэсэн гадны хүмүүсийн тоо 10 хуруунд хүрч байна. Шивээс биш босоо бичигээр нь би бахархдаг. Энэ бол том СОЁЛ. Франц хэлний ангид сурч байхад бид бүгдээр өөр өөсрдийн хэлээр ангийханыхаа нэрийг самбар дээр бичсэн юм. Би Монгол бичигээр бичээд дуусахад ард бүгд дуу алдаал сандалаасаа босч байсан. Тэр үед элэг, зүрх минь догдолж хамрын самшаа шархирч байвааа.