Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 15 July 2011

Шинэ ажил

Шинэ нутагт ирээд 2 жилийн дараагаар ажилд орлоо. Монголд ажиллаж байсан ажилтай ижил төстэй, уул уурхайн салбарт ажиллаж байна. Цагийн бүртгэл, ажилын тайлан гээд л наад захын бичиг цаастай зууралдаал сууж байна. Ус, модоор бүрхсэн газар, шумуул, ялаа ихтэй байна. Өнөөдөр өглөө гэхэд шумуул дүнгэнээд /хаагуур орж ирсийн бүү мэд/ унтуулсангүй ээ. За энэ гэзэр нь болбоос Индианчуудын нутаг бөгөөд маш их алт эрдэнэстэй бөлгөө. Алт эрдэнэсийг 2015 оноонс авч эхэлнэ гэсэн төвөлөгөө байгаа юм байна. Нутгийн Индианчуудыг ажилд түлхүү авах зорилготой энэ төсөл дээр нарийн мэргэжил, техникийн ажил дээр Канадууд, үйлчилгээ болон хүнд машин механизмын ажил дээр Индианчууд томилогдон ажиллаж байна. Ялангуяа гэр бүлээрээ цэвэрлэгээн дээр ажилладаг хүмүүс зөндөө байх юм. Над шиг цагаач 2 байгаа. Нэг нь Францаас цагаачилж ирээд эндхийн Хамгаалалтын Хэлтэст ажилладан маш өндөр бараг ш Шаравжамц юмуу даа. Хаалга энэ тэрт толгой нь тулааад би уг нь өндрий нь асуумаар байна. Даанч өндөр мөндөр асуутлаа танилцаагүй байна. Ажил ярих гэж оччоод хүүе чиний өндөр хэд вэ гэлтэй биш дээ тээн. За нөгөөх нь болвоос Швэд нутгаас ирсэн цагаач бөгөөд сувилагч юмаа. Дуу шуу ихтэй бов бор барьц сайтай хүүхэн бий дээ. За тэгээд бусад нь Канадууд болон Индианчууд бөлгөө. Эндхийн хүмүүст боломж олдохоороо амьдралдаа нэг удаа МОНГОЛ гэдэг улсад очиж үзээрэй. Хэчээ ч сэтгэлийг чинь гундаахгүй гээд л зар сурталчилгаа явуулаал сууж байна. Аялал Жуулчлалын Холбооны сайн дурын гишүүн чинь би байгаам шүү дээ. За тэгээд зэлүүд нутаг юм болхоор нөгөө манай тэмээг хулхадсан сүрлэг сайхан эвэрт хандгай, баавгай энэ тэр нь ажилын талбарт орж ирээд сүйд болно. Хандгай нь яахав тэгж ингэсхээд яваа өгчихнө. Баавгайнд бол арга хэмжээ аваад байгаам. Нисдэг тэргээр тор шидэж бариад тэгээд нисдэг тэргээрээ зөөж аваачиж хаяна гэж байгаа. БИ одоохондоо хараагүй л байна. Өглөө л босоод ирхэд баавгай гээд бөөн яриа болсон байдаг юм. Надан үзүүлэх гээд хадгална ч гэж юу байхав дээ тээн.

Saturday, 9 July 2011

Бүтэн 8 өдөр шуугив.

Английн гүн болон гүнгийн авхай нэр Канад улсаас анхны гадаад орны аялалаа эхэлсэн бөгөөд 8 өдрийн турш Канадыг шуугиулаад явлаа. Тэрбээр Канад улсын Оттава, Торонто, Монриал, Калгари зэрэг хотуудаар зочилсон бөгөөд маш өндөр сэтгэгдэлтэй дахин эргэн ирэх өлзий учиралтай мордсон гэнэ шүү. Эндхийн ТВ, сэтгүүлээр юу гэж шуугиж байна гэхээр зүгээр л өмссөн хувцаснаас нь эхэлсэн л дээ. Би бол нээх гайхахгүй харин брэнд, үнэ зэргий нь л сонирхоно. Эд нар яагаад хувцасы нь их яриад байна гэхээр эд нар бол жийнсэн өмдний орон. Баяр ч болж байсан, байдгындаа очсон ч, албан өрөөндөө ч жинстэйгээ явж байдаг ард түмэн. Гангарна гоёно гэдэгийг мэдэхгүй. Гэхдээ гангараад байх шиг байгаан. Тэр нь бол ШИВЭЭС. Би франц хэлний ангидаа ГАНГАН гэдэг нэр авсан. Учир нь би өмд өмсдөггүй. Юбка өмсдөг. Маш албан ёсны хувцасладаг ард түмэн шүү дээ бид нар чинь. Эд бол үгүй усны гутал, шарваар, юу л бол юу өмсч ирнэ.
Гүнгийн авхайн палатны тоог нь, чанартай нь гаргаад тавьчихсан байна. Юу ярьсан, юу их сонирхсон гэж ярихынхаа өмнө палаты нь яриад байгаа байхгүй юу. Жинхэнэ мода энэ тэр мэддэггүй хүмүүс гэж хотол олноороо бид уулзах болгондоо ярьдаг шүү. Ямар сайндаа манай нэгэн танил Канад улсад 8 жил ажиллаж, амьдраад ноднин намар Чингис Хаан онгоцны буудал дээр буугаад нүд ам нь эргээд хачин их санаа зовсон гэнэ. Учир нь ард түмний ганган гоёийг гайхаж санаа зовоод гадуур гарах гэсэн жинсэнээс өөр өмсөх юм олдохгүй хэцүү байсан гэсэн. Тэгэхээр ганганаас ганган биш рүү ганган бишээс ганган уруу хэт уусчихгүйн тулд яах ёстой вэ гэдэгийг хэлээд өгөөрэй найзуудаа.

Thursday, 7 July 2011

Найз

Их боджийн л доо. Найз гэж хэн бэ? Яагаад найзалдын? Яагаад мууддын? Хэзээд найз гэдэг хүн үнэтэй хэвээрээ байх уу? Найзыгаа яаж хүндэлж явах ёстой вэ энэ тэр гээд...Бага байхад ч еэвэн хүртэл хувааж идээл копроноо дундуур нь хазаж урж, зүүгээл, нэг нэгнийгээ хичээлдээ явахдаа хүлээгээд, Цагаан Сараар найздаа тусад нь бэлэг бэлдэж өгөөл, цааш ярьвал ч их халуун халуун хөөрхөн хөөрхөн дурсамжууд байнаа. Би их олон найзтай хүмүүн байгаа юм. Тэр дотроо их олон төрөл байнооо. Галзуу ганц найзтай хүн л найзтай гэж ярьдагийн гэсэн шүү. Хүн бүхний найз найз бишээ гээд л. Галзуу ганц найз байсаан. Ёстой галзуу ганц найз. Сэтгэл, цаг хугацаа бүхнээ л зориулдаг байлаа. Даанч энд ирсэнээс хойш бага багаар яриад тэгээд бараг шингэрсэн дээ хө. Эр эм 2-ын хооронд Бие холдохоор Сэтгэл холдоно гэдэг юм байна лээ. Найзуудын хооронд бас тийм юм байна гэж би бодоод байна. Тэгээд ер нь боджээ байсан чинь хүн ер нь орчин тойрныхоо хүмүүстэй маш их найзалдаг бие холдонгуут тэр найзууд бас бүдгэрч байх жишээтэй байна. Өглөө 10 жилийнхээ нэг найз хүүхэнтэй цахим шуудангаар ярьж байсан чинь өөрчлөгдсөн байна яасан яасан байна гэнэвээ тэгж байгаад гараад явчихлаа даа. Яаж ч хичээсэн 10 жилд найзалж байсан шиг найзалж чадахгүй нь дээ. Эмээгээд байдынмуу, цэрвээд байдынмуу, зугатаагаад байдынмуу бүү мэдээ. Ямар ч байсан төөрсөөр сууж байна даа. Одоо тэгээд боджий ш дээ. Нэг сайн найзтай больёо гэвэл гэрээ энэ тэр хийдийнмуу яадын. Нэг үг хэлээд л намайг гомдоогоод би нэг үг хэлэнгүүт түүнийг гомдоогоод байх юм даа. Бие нь томроод сэтгэл нь томордоггүй байвал мөн сайханаа.

Monday, 4 July 2011

Хүн өдөрт 8 цаг унтах хэрэгтэй. Эс бөгөөс тэд бол Явган Зомби Доктор Маш

Аз таарч, АНУ-ын Корнелл Их Сургуулийн Доктор Маашын маш сонирхолтой илтгэлд уригдсан юм. Тэрбээр АНУ-ын спорт, урлагийн маш томоохон хувь хүмүүс, албан байгууллаггатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд "Нойр" гэсэн сэдэвээр тухайн хүмүүстэй ажилласан төдийгүй тэднийг амжилтанд хүрэгсэн байна. Хүн бол өдөрт 8 цаг унтаж эс чадваас "Явган Зомби" болж хувирна. 8 цагаас бага унтсан хүний оюун ухаан, бие физиологи 8 цаг унтсан хүнийхээс хэд дахин бага төдийгүй ажилын эрч, хүч, үнэлэмж эрс бага гэнэ. Ялангуяа шалгалт нь дөхсөн оюутнууд, цаг наргүй уулзалт, томилолттой дарга нар бол Жинхэнэ Зомби юм. Хэрэв та онгоцонд суугаад л унтдаг, хурал цуглаанд очоод үүрэглэдэг бол та жинхэнэ Нойргүйдэлд Өртсөн хүн юм. Нойр авахдаа 8 цаг унтаад зогсохгүй унтлагын өрөө орчиндоо маш анхаарах төдийгүй унтлагийн өрөөг харанхуй, сэрүүхэн, зөвхөн нойр авахад зориулж тохижуулах ёстой гэнэ. Ялангуяа илүү дутуу техник хэрэгсэл, цахим тооцоолуурыг унтлагын өрөөнөөс хол байршуулах ёстой. Дэрийг хүртэл зөв сонгох нь маш чухал. Сэрэлгүй удаан цагаар унтах нь хамгийн зөв...гэх мэтчилэн маш сонирхолтой зүйлүүдийг тэрбээр дурдсан юм. Та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэлийг өгөхийн тулд Доктор Маашын Нойр сайн авах нь амжилтын үндэс номыг танилцуулж байна.

Wednesday, 29 June 2011

Бэлгэнд шумбав.

Монголд ажиллаж байсан төслөөс 3 залуу хуралд суухаар ирж хөөрхий миний биеийг маш их тоож өч, төчнөөн их бэлэг сэлт явуулсан ах дүү нар найз нөхөддөө бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү. Тэр 3 бүр байж байгаал өө энэ бас чамд гээл гаргаж ирээд байсан гээч. Ямар сайхан байсан бэ. Толь бичигнээс авхуулаад, шив шинэхэн ааруул, чацарганы кисель, чацарганы үрэл, өмд, цамц, машины mp3, Хүмүүн Бичиг сонин, Өгөөжийн еэвэн гээд бичвэл зөндөө байнааааааа. Нойтон сайхан ааруулыг нь бүр долоогоод, уусгаад бүр хоолой руугаа давуулмааргүй байсан гээл бодчих. Тийм сайхан байдаг бил үү. Бүр байсхийгээл хөргөгчөө онгойлгоол хараал байгаа. Яагаад ч юм Өгөөжийн еэвэн дуусчихаар нэг л сэтгэл эвгүйрээд явчдын шүү дээ. 2 уут өгөөжийн еэвэнтэй нэлээд хэдэн сарыг авнааа. Хүмүүн бичиг сонингоо бүр хувилаад эд нарт үзүүлээл манай албан ёсны бичиг энэ шүү дээ гээд нүдий нь томруулаад, ухаан алдуулах шахаал явж байгаа шүү дээ. Ер нь гадаадад байгаа хүнд чацарганы кисель эсвэл үрэл явуулбал маш зөв алхам болно гэдэгийг энэ дашрамд хэлээд авъяааа. Ханиад хүрэх шинж илэрвэл киселээ буцалгаж уугаад үрлээ өдөр бүр идээд за тэгээд өвчинөөс сэргийлэгдэнэ гэсэн үг шүү дээ. Бүр нэг сэтгэлийнхээ угаас өгч явуулсан болхоор ямар сайхан байна гээч. Дахин баярлалааа.