
Хүмүүс Монгол явхаараа таг чиг болдог нэг өвчин байна хөөе. Ид цэцэглэн мандаж, хийж бүтээж байгаа газар ажил төрөл завгүйдэх байлгүй яахав. Дээрээс нь илүү дутуу цагийг найз нөхөд, аав ээж, хамаатан садан, хэн хүний төрсөн өдөр, элдэв янзын уулзалт, караокэ, хоол идэх энэ тэр гээд ээ дээ мөн давчуу шүү дээ. За тэгэхээр яажиййн гэхээр гадаадад байгаа нь гадаадыгаа л ойлгож байна даа. Өөр улсуудад байхдаа өдөр шөнөгүй яриад л за юу хийв, яав, ийв гээл сүйд болдог байсан найз, нөхөд нутаг буцаал намайг ч мартааский, интэрнэтээ ч мартааский болдог шиг байна. Энд ирээд бүхэл бүтэн 24 цагийг зөвхөн өөртөө зарцуулж өөрийгөө зүлгэж сууна хөөе. Өнгө мөнгө аймаар орж, жигтэйхэн сайхан үзэмж сайтай болхым даг шүү. Би боддогын өмнө нь байхдаа үнэхээр 24 цагийг өөртөө өнгөрөөж байсан бил үү гээд. Тэгтэл бараг үгүй юм шиг байгаан. Дэлгүүр явна яг ганцараа явий ш дээ заавал нэг хүн сугадаж явна. Найз хүүхэн, үеэл дүү за ер нь хэн ч яадын. Хичээлдээ явна замдаа Гэрэлийнхээр орж тэрэнтэй хамт явна. Ажилдаа явна бас л замаараа хэн нэгэнийг олж эсвэл гэрээсээ хэн нэгэнтэй гарч замын талыг хамтдаа өнгөрөөнө. Гэртээ ганцаараа маьдрахгүй ш дээ. Ээжийн болон аавын талын ах дүү нар бүгд амьдрааский. Дээр нь сайн найз бас байна. Ажил дээрээ ирж ажилаа хийнгээ нөгөө нагац их хөдөөнөөс ирсэн болов уу, дүүгийн хүүхдэд бэлэг авах, найз хүүхэн төрсөн бэлэг авах, юу авах яах ийх хэнтэй очих мочих гээд баахан цэс гаргана. Өдрийн хоол болно юу гэж ганцаараа явир явир гээд суухав бас хэн нэгнийг дуудна, ажил нь ойрхон бөгөөд яриа санаа нийлэх хүн дуудий ш дээ. Үдээс хойш ажил дээрээ сууж байтал найз хүүхэн залгана хөөеөө тэнд нэг тийм сайхан юм байна аваачээ ёстой сайхан гэтэл уулгамч юм шиг гүйж очиж авна эсвэл хамгийн ойрын төлөвлөгөөнд оруулна, авахгүй бол нойр хүрэхгүй ш дээ тэр шөнө. Удалгүй оюутан үеэл залгана та надад мөнгө зээлээч өө эсвэл шууд мөнгө өгцөн бай даа номны үнэ нэхэгдээд гээд худлаа бурна. Өрөвдөөл цалингийхаа хувиас илүүчлэнэ. За тэгээд үдээс хойш ажил тарна, тархын алдад хэн нэгэн рүү залгана эсэл хэн нэгэн урьтана. Хөөе юу хийх гэж байна саундая, бардая, караокэдоё, бүжиглэе, ууя, идья, наргия, тэрний төрсөн өдөрт явья гээд сэдэв хаанаас мундах вэ? За тэгээл орой 7-с авхуулаал шөнийн 10 эсвэл үүр хэд ч хүрсэн наргиад наадаад явна. Тэгээл гэртээ ирж унтааский. Гэх мэтээр бодоол байсан чинь сайхан юм байна хэ хэ хэ хэ. Энд бол эсрэгээрээ бүхэл бүтэн 24 цаг зөвхөн би. БИ-ийн төлөө гаргуу ажиллаж байна. Монголд очуул эхний хэдэн сар булан мулан шигдээл бишүүрххийм шиг байгаам.